“Живхтэй” гавьяатуудын тэргүүн эгнээнд таваргаж явсан Ч.Бат-Эрдэнэ сүүлийн үед дуулахаасаа илүүтэй хувийн карьер хөөж, эрдэм номын өргөөнд тухлах болсон. Алс хол Франц улсад сурч, магистрын зэрэг хамгаалсан тэрээр эх орондоо ирмэгцээ хэд хэдэн залуу дуучдын тоглолтыг зохион байгуулж, сурч мэдсэнээсээ илүүчилж эхэлсэн. Тэгвэл гавьяат маань Соёл урлагийн газрын сонин хачин дарга нарын нэгээр тодрохоор хичээж яваа сурагтай. Магадгүй одоогийн дарга Н.Оргилыг ажлаас нь хална гэх мэдээлэл цацагдсантай холбоотой байж ч мэдэх. Ямартаа ч тэр АН-ын архагуудтай хааяа “чат”-лаж, болж өгвөл Бат-Эрдэнэ дүүгээ татаарай хэмээн ихэд захиж байгаа гэнэ шүү. Дашрамд өгүүлэхэд Монгол Улсын Соёл урлагийн газар ганц хоёр клипэнд тоглосон Н.Оргил, хэдэн дуу дуулсан Ч.Бат-Эрдэнэ хоёоор нэг их дутахгүй биз ээ.Хэнээр нь ч дутахгүй
“Живхтэй” гавьяатуудын тэргүүн эгнээнд таваргаж явсан Ч.Бат-Эрдэнэ сүүлийн үед дуулахаасаа илүүтэй хувийн карьер хөөж, эрдэм номын өргөөнд тухлах болсон. Алс хол Франц улсад сурч, магистрын зэрэг хамгаалсан тэрээр эх орондоо ирмэгцээ хэд хэдэн залуу дуучдын тоглолтыг зохион байгуулж, сурч мэдсэнээсээ илүүчилж эхэлсэн. Тэгвэл гавьяат маань Соёл урлагийн газрын сонин хачин дарга нарын нэгээр тодрохоор хичээж яваа сурагтай. Магадгүй одоогийн дарга Н.Оргилыг ажлаас нь хална гэх мэдээлэл цацагдсантай холбоотой байж ч мэдэх. Ямартаа ч тэр АН-ын архагуудтай хааяа “чат”-лаж, болж өгвөл Бат-Эрдэнэ дүүгээ татаарай хэмээн ихэд захиж байгаа гэнэ шүү. Дашрамд өгүүлэхэд Монгол Улсын Соёл урлагийн газар ганц хоёр клипэнд тоглосон Н.Оргил, хэдэн дуу дуулсан Ч.Бат-Эрдэнэ хоёоор нэг их дутахгүй биз ээ.
Сэтгэгдэл байхгүй байна