Халзан Дээгийгийн имиж

Дуучин Дээгий саяхан нээлтээ хийсэн "Дүүлэн нис" киноны нээлтэнд уригдан ирж ард түмнийгээ дүүлэн нис гэж уриалан ая дуугаа өргөсөн юм. Үргэлж стиль имижиндээ өөрчлөлт шинэчлэлт хийдэг Дээгий энэ өдөр булган эмжээртэй хантаазаар гоёж ирсэн нь тун содон, зохисон гэж ванлий. Тун удахгүй тоглолтоо хийх гэж буй “Ах дүү гурван мангас”-ын хамгийн бага нь гэж нэрийддэг Дээгий тоглолтын бэлтгэл ажил гээд киног ч үзэж амжилгүй хоёр ах луугаа яаран сандран явна лээ. Ингээд халзан толгойгоороо стиль имижээ бүрдүүлж ирсэн "Халзан Дээгий" үндэсний дээлээр гоёж үндсэрхэг үзэлтэй хүн гэдгээ улам бататгах мэт.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025