Азийн хүчирхэг гүрнүүд өөр хоо¬рондоо эв түнжин тааруу байсаар байна. Тэр дундаа хоёр Солонгос хоорондоо дайны бэлэн байдалтай өнөөдрийг хүртэл байсаар байгаа нь тив, цаашлаад дэлхийг айдаст автуулж буй. НҮБ болон АНУ-аас гаргасан хориг арга хэмжээг эсэргүүцэж буй БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгостой хийсэн Гал зогсоох гэрээг хүчингүй болгосноор дайны байдалд шилжиж байна. Үүнийг дагаад Өмнөд Солонгос дайны байдалд шилжиж, хил орчмынхон бүсэд хяналтаа өндөржүүлсэн. Ингэснээр тус улсыг дайны өн¬дөржүүлэв бэлэн байдалд орсон талаар эх сурвалжууд мэдээлсээр байна.Түүнчлэн АНУ-руу цөмийн пуужин хар¬вахад асуудал байхгүй талаар Хойд Солонгосын зүгээс мэдэгдэж, бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой онц байдал үүссэн. Үүний хариуд нутаг нэгт ахан дүүс нь мэдэгдэл хийсэн юм. Хоёр Солонгосын хий¬сэн “Гал зогсоох гэрээ нь 1953 онд байгуулагсан ч 2013 онд цуцлагдах талаар өмнө нь хэн ч бодож байгаагүй” гэдгийг өмнөдийнхөн мэдэгдсэн. Өмнөд Солонгосын армийн генерал Ким Ён Хюн Армийг бэлэн байдалд шилжүүлж, онц байдал зарлах тушаал өгсөнөөр асуудал ноцтой болсон. Мөн тэрбээр “Ард түм¬нийхээ эрх ашиг, эрх чөлөөний төлөө Өмнөд Солонгос ямар ч үйлдэл хийхэд бэлэн байна” хэмээсэн.
Асуудал НҮБ-аас авсан хориг арга хэмжээнээс эхэлсэн талаар Хойд Солонгосын зүгээс үзэж буй. НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг шинээр авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээ нь тус улсын дипломатууд болон бэлэн мөнгөний гуйвуулгын эсрэг чиглэсэн. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болон хоёрдугаар сард хийсэн сансарын хиймэл дагуулаас болж, АНУ, Өмнөд Солонгосын талаас тус улсыг хүчтэй шүүмжилсэн.
БНХАУ-ын зүгээс хоёр Со¬лонгост анхааруулга өгч байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг тат¬лаа. Тус улсын зүгээс “Хоёр Со¬лонгосын өнөөгийн байлдааны бэлэн байдал бүс нутгийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Азийн ард түмний энх тайвантай хол¬боо¬той асуудал. Манай улсын зүгээс ийм дайн байлдаан, цөмийн пуужин, хамтарсан дайралт зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хатуу анхааруулж байна. Мөн АНУ-ын хувьд хоёр Солонгосын асуудалд хөндлөнгөөс орж буй нь бүдүүлэг бөгөөд дайныг өдөөн хатгах үйлдэл гэдгийг анхааруулж байна” гэсэн юм. Үүний хариуд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Хойд Солонгос нь ази тив, цаашлаад АНУ-д заналхийлж байна. Бид өнгөрсөн сард хийсэн цөмийн пуужингийн туршилтыг шүүмжилсэн. Дэлхий нийт ч шүүм¬жилсэн. Гэхдээ энэ бүх хориг арга хэмжээ, зөрчлийг дуусгахын тулд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун дахин пуужингийн туршилт хийхгүй, яриа хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ батлахад л хангалттай” гэжээ.
БНАСАУ-ын залуу удирдагч өөрийн улс орондоо багагүй шинэчлэл хийж орчин үеийн сэтгэлгээ иргэдийн сэтгэхүйд суулгахыг хичээж байсан. Харин залуу хүний хувьд ямар нэгэн дайн байлдааны шийдвэрийг эрэмгий, шийдэмгий хийх магадлал тун өндөр гэдгийг ажиглагчид үзсээр байна. Үүний тод жишээ бол “Хойд Солонгос АНУ-д цөмийн цохилт өгөхөд бэлэн” гэсэн түүний мэдэгдэл юм. Америк-Өмнөд Солонгосын армийн хамтарсан хээрийн сургуулилтын хариуд Пхеньян АНУ-д цөмийн урьдчилсан цохилт өгөхөд бэлэн болсон аж. Пхеньяны төв хэвлэлээр “АНУ өөрөө цөмийн дайныг өдөөж байгаа учир бид өөрсдийн сонирхлыг хамгаалахын тулд түрэмгийлэгчдийн штабуудад цөмийн урьдчилсан цохилт өгнө” хэмээн мэдэгджээ.
Европын холбооны Гадаад хэр¬гийн дээд комиссар Кэтрин Эштон “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Хойд Солонгосын хоёрдугаар сарын 12-нд хийсэн цөмийн туршилтынх нь улмаас Пхеньяны эсрэг хориг арга арга хэмжээг чангатгасан тогтоол гаргасанд баяр хүргэе” гэсэн бай¬на. Энэ нь Хойд Солонгосын эрх баригчдад хандан заналхийлэх ажиллагаагаа зогсоож, ард түм¬ний¬хээ амьжиргааг сайжруулах талаар ажиллах тухай бодохыг уриалсан мэдэгдэл байсан юм. Мөн ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Гвидо Вестервелле БНХАУ-ын байр суу¬рийг дэмжиж буйгаа илэрхийлж “Цаашид ч дэл¬хий нийт хоёр Со¬лонгосыг эвтэй байхыг уриалсан мэдэгдлийг хийх болов уу” хэмээн BBC агентлаг мэдээллэв. НҮБ-ын Аюулгүйн зөв¬лөлөөс Пхеньяны эсрэг хориг арга арга хэмжээг чангатгасан тогтоол гарсгасныг Франц дэмжсэн. Мэдээж Пхеньян Өмнөд Солонгост цө-мийн урьдчилсан цохилт өгвөл БНАСАУ-ын өнөөгийн дэглэм газрын хөрснөөс арчигдах талаар АНУ тэргүүтэй холбоотон орнууд мэдэгдээд байгаа. Мөн АНУ-ын зүгээс Хойд Солонгосыг ямар ч цөмийн довтолгоог эсэргүүцэх гэдгийг Цагаан ордон мэдэгдсэн юм.
Б.БААТАР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ"сонин
Сэтгэгдэл байхгүй байна