Балерина

Уншигч эрхэм та бүхэнд цувралаар хүргэж байгаа өнгөрөгч хоёр оны “Grand lady“ нарын ярилцлага, хөрөг бичлэгүүд таалалд  нийцэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Угаас эмэгтэй хүний дотоод ертөнц гэгч нь тайлагдашгүй, дахин давтагдашгүй байдаг билээ.  Энэ   л нууцлаг ертөнцийн цонхыг нээж, урлагийн төлөө төрсөн гэмээр эрхэмсэг нэгэн хатагтайн тухай  хөрөг бичвэрийг хүргэж байна.

Нэг хэсэгтээ зогсонги байдалд ороод байсан ДБЭТ-ыг эргэн сэргээж,  үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөн, менежментийн гайхалтай шинэчлэл хийж чадсан энэ хатагтай “Grand lady 2011”-ын урлагийн салбарын шилдгээр шалгарсан юм.
Тэр бол урлагийн эрхэм дээд зиндааг нэр төртэйгээр нэгэн гарт зангидаж, тэргүүнд нь ихэмсэг бардамхан заларч буй эмэгтэй “фронт командлагч”. Өөртөө итгэлтэй, эмх цэгцтэй, хатуу чанад бас хачин эрхэмсэг. Магадгүй сонгодог урлаг түүний мөн чанар байж, түүний оршихуйг тэтгэхдээ улам төгөлдөр, төгс болгосон байж болох юм. Энэ бол ДБЭТ-ын захирал, хатагтай Б.Сэргэлэн. Дуурийн театрын 11 эрэгтэй даргын дараах цорын ганц эмэгтэй удирдагч. Харь улсаас нутагшуулсан, харьцангуй нас залуу Монголын сонгодог урлагийн 265 ажилтантай театрыг 8 жил толгойлохдоо энэ эмэгтэй ямархан театрыг хэр хэмжээнд өөд татаж, өнгө оруулсаныг надаар хэлүүлэлтгүй үзэгчид нь мэдэрч, амталж байгаа хойно илүүг нуршихыг хүссэнгүй. Өнөөдөр эднийх шиг үзэгчдийнхээ хөлд дарагдаж, хөөр баяр, энерги халгин цалгиж байдаг театр манайд байхгүй гэчихвэл эсэргүүцэх хүн гарахгүй болов уу. Үзэгчид нь хүртэл ямар их чин сэтгэлтэй, соёлч боловсон, хээнцэр дэгжин хүмүүс байдаг гээч. Аргагүй л сонгодог театр, сонгодог үзэгчдээр хүрээлүүлж, түүгээрээ зэрэг зиндаагаа тодорхойлдогийг эндээс харж болохоор байдаг юм. Гэхдээ энэ бүхэн угаас байсан юм биш л дээ. Нөр их хүч хөдөлмөр, урт удаан цаг хугацааны дараа бий болсон соёл. Хөгжмийн тодотголтой сонгодог театрыг ингэж дэлхийн дайнд хүргэж, үзэгчдэд ойртуулж чадсаных нь төлөө бид Б.Сэргэлэн хатагтайд талархах ёстой. Биднийг нүд алдам элсэн говьд тэмээ унаж яваа нүүдэлчдээр төсөөлдөг гадныхан ирчихээд манай театрын соёл, урын сан, уран бүтээлчдийнх нь чансааг харахдаа уулга алдаж, өвдөг сөхөрдөг жишээ тун ч олон. Энэ л Б.Сэргэлэн даргын хамгийн том ялалт, хэмжээлшгүй бахархал байдаг гэж тэр нэгэнтээ онцолж байсан санагдана. Энэ бол Азийн нүүдэлчин гаралтай, иргэншлийн түүх, он цаг нь залуу улсын хувьд үнэлэх аргагүй том амжилт юм. 

Түүний үндсэн мэргэжил балерина. Бүжгийн жүжгийн “школ”-оороо дэлхийд толгой цохидог  Пермийн балетын сургуульд 12 настай бяцхан охин явж байхдаа ард нь үлдэж хоцорсон “ягаан” байшингийнхаа хувь заяаг атгана чинээ бодоогүй нь лав биз. Найман жил чанга хатуу дэгтэй балетын сургуульд суралцсан он жилүүд түүнийг хатуу цэгцтэй, хат тэвчээртэй, сонгодог хүмүүжилтэй болгож боловсрууллаа. Тиймдээ ч тэр залуу халуун насаа театрынхаа тайзан дээр бүжиж өнгөрүүлсэн юм. 1999 онд алдарт “Кармен сюит”-ийг агуу их Н.Жанцанноров морин хуурын чуулгад зориулан шинэчлэн найруулж, оркестроороо эгшиглүүлж, бүжиг дэглээчээр Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяандагва ажиллаж, харин Кармены дүрд балетчин Б.Сэргэлэн бүжсэн нэгэн гайхамшигтай явдал тохиосон юм. Монголын байтугай дэлхийн урлагийн түүхэнд анх удаагаа гэх тодотголтой эл бүтээлээр тухайн оныхоо “Гоо марал”ын эзнээр тодорч байсан түүх саяхных мэт сэтгэлд тод мөртэй үлдсэнийг урлагт шимтэгч хэн бүхэн андахгүй. Энэ бүхнийг ингэтлээ нуршсаны учир нь өнөө үеийнхэн Б.Сэргэлэнг зөвхөн дарга л байснаар төсөөлдөг нь анзаарагддаг. Тэр чинь балерина шүү дээ. Балерина амьдралаас хол гэж ихэнх хүмүүс боддог. Үнэндээ хун хэзээ ч ганцаараа нисдэггүй, багаараа, сүргээрээ нисдэг. Сүргийн манлай нь гоцлол балерина. Дандаа дэвнэ, дээш тэмүүлж “ургана”. Дарга хатагтайн амжилтын нууц чухамдаа энд байдаг байж болох юм.

Б.Сэргэлэн Пермийн балетын сургууль, СУИС-аас гадна АНУ-ын Манчестерийн их сургуулийг урлагийн менежерээр, ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Нийгэм эдийн засгийн дээд сургуулийг соёл, нийгмийн менежментээр тус тус дүүргэсэн юм. Өдгөө тэрээр урлаг судлаачаар докторын зэрэг горилж буй. Энэ их боловсрол, түүнийг дагасан мэдлэгийн цар хүрээ, зүрхэнд нь хэдийнэ үүрээ зассан урлагт хайртай сэтгэл. Сонгодог вкус. Чадалтай менежерийн алт шиг толгой. Энэ бүхэн нэгэн биед цогцолсон байхад тэр дэндүү том статустай, өндөр босготой, сонгодог тодотголтой айлыг удирдахгүй гээд яах билээ. Монгол төр нүдтэй, монгол түмэн азтай юм байна.

Тэр их хээнцэр эмэгтэй. Долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хэзээний гоё сайхан Б. Сэргэлэн хатагтай үзэгчдээ угтаад үүдэн дээрээ зогсож байх. Үүнээс илүү хүндэтгэл гэж хаа байхав. Би театрынхаа дарга биш, зарц нь гэж тэр ярина. Зөвхөн Сэргэлэнгээс л гарах үг биз. Оюун ухааны хувьд цадчихсан, оршихуй нь хүчирхэг, өөртөө итгэлтэй хүний араншин л даа. Хувь хүнийхээ хувьд тэр их дайчин, эрчүүдийн энтэй сэтгэж, тоглоно. Бас нээлттэй хэрнээ дэндүү нууцлаг, оньсого шиг ертөнц. Энэ бол баргийн эм хүйстэнд байдаггүй ховор чанар. Түүнийг дэндүү сайн мэддэг юм шиг хэрнээ огт таньдаггүй юм шиг сэтгэгдэл хааяхан төрдөгийг нуух юун. Тэр ийм л ертөнц.

М.УРАНЧИМЭГ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    нээх тэнэг ***** авгайшд жаахан банди нар сонирхдог
    2013 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Мангар авгай
    2013 оны 03 сарын 25 | Хариулах
  • sergelen bol mongolin songodog urlagiin ariun sum dbet-sn hugjild uuriin huvi nemree oruulsan huchirheg emegtei
    2013 оны 03 сарын 15 | Хариулах
  • zochin
    naad bichver chini 2011 onii uym bish uu yagaad sandraad bgaa uym bekkk
    2013 оны 03 сарын 12 | Хариулах
  • zochin
    gadaad in bur todorhoi helvel turk zaluutai yavdagiig ni mednee deed zeregleliin ya sh de
    2013 оны 03 сарын 12 | Хариулах
  • Monhzul gej mash mundag emegtei irsenter hezee ch zalitai sergelen shig deedesd zoriulj uliig ni doloohguiamjilt husie
    2013 оны 03 сарын 11 | Хариулах
  • zochin
    Sergelen avgai zahialgaar bichuulehee bolimoor um yamar hun gedegiig chin theater iihan chin heluulehgu heleed ogno
    2013 оны 03 сарын 11 | Хариулах
  • Zochin
    unheer shildeg meneger tuuniig halagdsaniig sonsood unheer gaihsan shuu tuun shig meneger hovor l baihdaa
    2013 оны 03 сарын 10 | Хариулах
  • zochin
    harvaas aaligui huuhendee
    2013 оны 03 сарын 10 | Хариулах
  • mangar avgai halahdchihaad zahialgaar uuriiguu magtuulj gene kkkk sejgiin baletiinhaa bandi nariig erguulj shar semjildeg sejig sejig sejig
    2013 оны 03 сарын 10 | Хариулах
  • Үнэн
    Харин тиймээ Манай нийгэмд сайн байх нь муу байхаас илүү хувь хүндээ уршигтай Муу хүнийг энэ гэм хийх биш гэж өрөвдөнө Харин сайн хүнийг бол үгэнд ордоггүй хүний өмнөөс олон юм ярьдаг биеэ тоосон зэргээр цоллож байгаад заавал унагаж байж санаа нь амарцгаадаг юм Манай их удирдагчид аа гэж ЦОюунгэрэл түүний араас л яваад байгаа юм даа
    2013 оны 03 сарын 09 | Хариулах
  • be
    daanch odoo shine hun ajliig ni avsan bga biz dee mundag udirdagch-mongol emegtei amjilt husye
    2013 оны 03 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025