Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр эмэгтэйчүүдэд зориулсан олон үйл ажиллагааа, тоглолт болж байгаа. Тэгвэл эмэгтэйчүүд, ээжүүдэд зориулсан нэгэн өвөрмөц үйлчилгээг бүсгүйчүүдэд хүргэж байна. "Хамтын халуун сэтгэл" нэртэй төрийн бус байгууллагаас үнэгүй такси үйлчилгээг зөвхөн бүсгүйчүүдэд зориулж, өнөөдөр 10-17 цаг хүртэл үйлчлэх аж.Хэрвээ бүсгүй таньтай "Үнэгүй такси" гэсэн бичигтэй такси таарвал таныг үнэ төлбөргүй, хүссэн газарт тань хүргэж өгөх гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна