Малчидад анхааруулж байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
 Өнөөдөр Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, маргааш ихэнх нутгаар, 9-нд зүүн зүгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2013 оны 03 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт, Халх голын сав газраар 4-9 градус хүйтэн, Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Хэрлэн, Онон, Улз, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав, Дорнод Монголын болон Дарьгангийн талаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгаар 12-17 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025