“Монголын хамгийн олон бөхтэй сум”

Яруу найрагч Төрийн Баянсан нэгэнтээ “Уур хүрмээр олон бөхтэй Увсын Тэс сум” гэсэн гарчигтай уран яруу, учир начиртай томоохон нийтлэл төвийн нэгэн том сонинд нийтлүүлж олон хүнийг баясгаж, олигтой бөхгүй зарим нутгийн хүнийг уурлуулж байсан удаа бий. Үнэхээр Тэс сум улс,аймаг, цэргийн цолтой бөхөөрөө Монгол улсад эхний байрт тооцогдох болов уу.
2004 онд Тэс сум байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан Таван Тэс ном, мөн Тэс сумын уугуул Ж.Шинэнгийн бичсэн “Таван Тэсийн хүчтэнгүүд “номд энэ нутгаас тодорсон домогт болон ардын Хувьсгалын жилүүдэд улс, аймаг, цэргийн цол хүртсэн бөхчүүдийн тоог гаргасан байна. Тэс сумаас Монгол улсын заан 1, улсын харцага 2, улсын начин 8, аймгийн арслан 39, аймгийн заан 50-иад, аймгийн начин 100 гаруй төржээ. 19-р зууны үеэс энэ нутагт тодорч байсан үлэмж хүчтэй бөхчүүдийн тухай ард олны дунд ам дамжин үлдсэн ярианаас ишлэе.
Шар Гуудан: 19-р зууны сүүл орчимд амьдарч байсан тэрбээр нас гүйцсэн тарган шарыг үүрээд Нарийны гол гаталж байсан, ороо догшин азаргыг шахаж гүйлгэх үед модны ард явган нуугдаж байгаад хөндлөн дайрч дэлнээс нь шүүрч аваад татахад дэл нь арьстайгаа өм татагдаж гарт нь үлдэж хожим тэр азарганд цагаан дэл ургаж “Гуудангийн цагаан дэлт ” гэх нэр авч байсан гэсэн домог яриа бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025