Топ модель Пүүжээгийн өнгөрсөн хийгээд өдгөөгийн амьдралыг хүн бүр мэднэ. Бусдаас ялгарч, онцгойрох өндөр сайхан биеэ хаа байхгүй ч “топ”-ын титэм толгойдоо залж чадсан энэ хатагтай “Монгол газар”-ын Мянгаа ноёнтон болоод одоогийн нөхөр Ганбаяраасаа нэг нэг охинтой болсон. Тэгвэл нэг хэсэгтээ л хөөрхөн охиноо бойжуулж гэрийн эзэгтэйн замналаар амьдарч явсан тэрээр саяхан нэгэн сэтгүүлд ярилцлага өгсөнөөр ичээнээсээ гарсан гэж болох. Түүгээр ч барахгүй кино урлагт тэсрэлт хийсэн дүр бүтээхээ зарлан тунхаглаад байгаа юм. Бүр нүцгэлэх бол юу ч биш гэсэн. Тэгэхээр урд өмнө нь нүцгэн биеэ гайхуулсан зураг хөргөөрөө олны хараанд чамгүй өртсөн топ бүсгүй “порно” кинонд тоглоход ч бэлэн бололтой шүү.
Сэтгэгдэл байхгүй байна