Монголд тогтмол хэвлэл үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ өдөр тохиож байна. Тэртээх 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин үүссэн нь өнөөдөр Монголын сэтгүүлчдэд ийм нэгэн тэмдэглэлт өдөртэй байх боломжийг олгосон юм. 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон энэ өдөртэй холбогдуулан сэтгүүлзүйн салбарын мэргэжлийн болон боловсролын байгууллагууд олон арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, өнөөдөр МЗХ-ны төв байранд 11.00 цагаас хэвлэл, мэдээллийн салбарт ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж яваа залуу сэтгүүлчдийг урамшуулан шагнаж, тэдний дуу хоолой, үзэл бодлыг сонсохоор нээлттэй ярилцлага хийх юм. Мөн Сэтгүүлзүйн 100 жилийн ойд зориулсан баярын хурал өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдана. Тус хурлын үеэр Сэтгүүлзүй 100 жилд нэртэй гэрэл зургийн үсэсгэлэн Монгол төрийн музейд нээгдэх юм байна. Ямартаа ч Монголын сэтгүүлзүйн салбарт хүчин зүтгэж ирсэн нийт ахмадууддаа болон үзэг нэгт нөхөддөө Монголын сэтгүүлзүйн 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Үг нь цэцэн, үзэг нь хурц байх болтугай. Үг нь цэцэн, үзэг нь хурц байг
Монголд тогтмол хэвлэл үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ өдөр тохиож байна. Тэртээх 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин үүссэн нь өнөөдөр Монголын сэтгүүлчдэд ийм нэгэн тэмдэглэлт өдөртэй байх боломжийг олгосон юм. 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон энэ өдөртэй холбогдуулан сэтгүүлзүйн салбарын мэргэжлийн болон боловсролын байгууллагууд олон арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, өнөөдөр МЗХ-ны төв байранд 11.00 цагаас хэвлэл, мэдээллийн салбарт ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж яваа залуу сэтгүүлчдийг урамшуулан шагнаж, тэдний дуу хоолой, үзэл бодлыг сонсохоор нээлттэй ярилцлага хийх юм. Мөн Сэтгүүлзүйн 100 жилийн ойд зориулсан баярын хурал өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдана. Тус хурлын үеэр Сэтгүүлзүй 100 жилд нэртэй гэрэл зургийн үсэсгэлэн Монгол төрийн музейд нээгдэх юм байна. Ямартаа ч Монголын сэтгүүлзүйн салбарт хүчин зүтгэж ирсэн нийт ахмадууддаа болон үзэг нэгт нөхөддөө Монголын сэтгүүлзүйн 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Үг нь цэцэн, үзэг нь хурц байх болтугай.
Сэтгэгдэл байхгүй байна