Манлай цолны мялаалга

Шигшмэл хурдан морьдын "Дүнжингарав-2013" хаврын бүсийн уралдаанд хамгийн одтой, хамгийн хийморьтой наадсан уяач бол МУТМУяач, “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ. Тэрээр усан могой жилийн сар шинийн босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын Тод манлай уяач хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн бөгөөд Дүнжингаравын нэг түрүү, хоёр айргаар шинэхэн цолоо мялаалаа. Түүний хурдан хээр үрээ нь эрлийз дээд насанд айргийн дөрөвт хурдалсан бол төрийн түмэн эх хурдан хүрэн морь нь айргийн тавд, зээрд соёолон нь түрүү магнайд тус тус хурдалсан билээ. Тэгвэл манлай уяач маань тун удахгүй цолныхоо найрыг нүсэр тэмдэглэхээр зэхэж буй гэнэ.  "Тод манлай уяач" цолныхоо мялаалгыг энэ сарын 16-нд хийх бөгөөд их нас, соёолон морьдын уралдаан цагаан хөтөлд болох аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025