Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Дэлхийн цом”-ын чөлөөт бөхийн тэмцээнд найман баг оролцож манай улсын тамирчид мөнгөн медаль хүртсэн билээ. Ирэх 2016 оны Рио-де Жанейрогийн олимпод оролцох тамирчид нэг дэвжээнд цугласан гэж мэргэжилтнүүдийн үнэлж байгаа энэхүү тэмцээний хүндэтгэлийн хүлээн авалт мөн сонирхолтой болсон нь Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл, даян аварга Г.Өсөхбаяр нар уртын дуу хослон дуулж, олныг гайхшруулсан явдал байлаа. 

Сэтгэгдэл байхгүй байна