“Авзага”-ын П.Мэндбаяр цасанд суух хойгуур...

"Дүнжингарав-2013" уралдаанд 320 гаруй их нас тоосоо өргөж, барианд ороход  МУ-ын алдарт уяач, “Авзага трейд”-ийн П.Мэндбаярын хар морь гарсан цагаасаа өнгөлсөөр түрүү магнайгаар тодорсон.  Хурсан олон ч алдарт уяачийн машиныг бүчин баяр хүргэж гар барьсаар багагүй удаагаад авна лээ. Энэ үеэр халширсан уу, хурдан хүлэгрүүгээ яарсан уу уяач маань ихэд хаазтайхан хөдлөөдөхсөн чинь хунгарласан цасанд зоож орхих нь тэр. Гэхдээ л баярласан олны буянд алдарт уяач маань төвөггүйхэн түрүүлээд гарсан шүү.
Харамсалтай нь энэ явдлын үеэр хуралдсан хурдан морины комиссын хурлаар түүний хүлгийг хасч, дараагийн буюу Ховд аймгийн Чандмань сумын уяач Ерөөлтийн зээрд халзан түрүү магнайгаар тодорсон юм.
Дашрамд дуулгахад “Авзага трейд”-ийн П.Мэндбаярын хар морь 2011 онд тус уралдаанд түрүүлж байсан бол энэ жил дахин түрүү магнайгаар тодорч хуучин цол зэргийн ангиллаар даян түмэн эхийн болзол хангах байсан юм.  Мөн Булган аймаг Гурванбулаг сумын уугуул, "Авзага трейд" ХХК-ийн захирал, МУ-ын гавьяат барилгачин, улсын алдарт уяач П.Мэндбаярын хар 2010 оны хаврын бүсийн 2 уралдаанд дараалан түрүүлж, өнгөрсөн жил хаврын бүсийн 2 уралдаанд дараалан 7-д хурдалсан. Өнгөрсөн зун Максын 20 жилийн ой, Есөнзүйлийн даншигт тус тус аман хүзүүдсэн хурдан ажнай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • kirby
    utas 93025588
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • kirby
    xibs duudlagar tseberlene elit kirby sentrye serbis
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025