Манайхан туучихсан уу, Орос ах нь хуулчихсан уу тамхины тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд байна. Нэг үгээр хэлбэл Монголд тамхины тухай хуулийг баталж, энд тэндгүй хяналт шалгалт болох зуур тамхидалт өндөрт тооцогддог ОХУ-д ч ийм үйл явдал болоод байгаа юм. Тамхидалтаараа дэлхийд дөрөвдүгээрт бичигдэхүйц өндөр эрсдэлтэй байдаг энэ улсын Ерөнхийлөгч Владимир Путин тамхины тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан гэнэ. Тиймээс ресторан, галт тэрэг, барилга байшин болоод ойр хавьд нь тамхи татах эрх хязгаарлагдаж байгаа аж. Ямартаа ууна чиг, угзарна чиг хэмээх уриаг яс дагадаг Орос ах нар маань бидэн шиг нисэх онгоц, метроны буудал, ажлын газар, орон сууц, хүүхдийн тоглох талбайгаас 15 метрийн дотор тамхи татаж болохгүй болжээ. Оросууд тамхины эсрэг хуультай боллоо
Манайхан туучихсан уу, Орос ах нь хуулчихсан уу тамхины тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд байна. Нэг үгээр хэлбэл Монголд тамхины тухай хуулийг баталж, энд тэндгүй хяналт шалгалт болох зуур тамхидалт өндөрт тооцогддог ОХУ-д ч ийм үйл явдал болоод байгаа юм. Тамхидалтаараа дэлхийд дөрөвдүгээрт бичигдэхүйц өндөр эрсдэлтэй байдаг энэ улсын Ерөнхийлөгч Владимир Путин тамхины тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан гэнэ. Тиймээс ресторан, галт тэрэг, барилга байшин болоод ойр хавьд нь тамхи татах эрх хязгаарлагдаж байгаа аж. Ямартаа ууна чиг, угзарна чиг хэмээх уриаг яс дагадаг Орос ах нар маань бидэн шиг нисэх онгоц, метроны буудал, ажлын газар, орон сууц, хүүхдийн тоглох талбайгаас 15 метрийн дотор тамхи татаж болохгүй болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна