Дуучин С.Жавхлан өнгөрөгч 2012 оны сонгуулиар Увс аймагт, МАХН-аас нэрээ дэвшүүлж өвдөг шороодсон цагаас хойш “Шударга ёс” эвсэл Засгийн газарт хамтрах болсон. Тиймээс С.Жавхлан МАХН-ын төлөө багагүй хөрөнгө зарж сонгуульд оролцсон хийгээд энэ намын нэр хүндэд эерэг нөлөөлөл үзүүлсэн гэдэгтээ итгэлтэй байдаг тухайгаа байнга ярьдаг. Харин тэрбээр “Шударга ёс” эвслийг Засгийн газарт хамтарснаас хойш соёл урлагийн чиглэлээр ямар нэгэн албан тушаал горилж байсан ч түүнд энэ тухай ямар ч санал ирүүлсэнгүй нь түүнийг гомдоход хүргэжээ. Зүдэрч явахад нь түшилцэж явсан хэмээн өөрийгөө дөвийлгөн боддог дуучин залуу маань нэгэнтээ “Уг нь би МАХН-д элсч батлах гардсан. Энэ намын нэр дээрээс нэрээ дэвшүүлж сонгуульд өрсөлдсөн. Гэтэл МАХН Засгийн газарт хамтарч ажиллах болсноор намайг бараг танихаа больсон. Уг нь сонгуулийн өмнө мөргөж сөгдөх нь халаг болж байж намдаа элсүүлж байлаа” гэж байсан. Энэ бүх гомдлын эцэст дуучин С.Жавхлан элдэв нам эвсэл дэмий юм. Өөрийнхөөрөө улстөр хийх нь нэрэнд цэвэр, тиймээс би МАХН-ын батлахыг буцааж өгч, намын гишүүнчлэлээс татгалзаж эргэж шаравсаар. С.Жавхлан эргэж шаравсаар
Дуучин С.Жавхлан өнгөрөгч 2012 оны сонгуулиар Увс аймагт, МАХН-аас нэрээ дэвшүүлж өвдөг шороодсон цагаас хойш “Шударга ёс” эвсэл Засгийн газарт хамтрах болсон. Тиймээс С.Жавхлан МАХН-ын төлөө багагүй хөрөнгө зарж сонгуульд оролцсон хийгээд энэ намын нэр хүндэд эерэг нөлөөлөл үзүүлсэн гэдэгтээ итгэлтэй байдаг тухайгаа байнга ярьдаг. Харин тэрбээр “Шударга ёс” эвслийг Засгийн газарт хамтарснаас хойш соёл урлагийн чиглэлээр ямар нэгэн албан тушаал горилж байсан ч түүнд энэ тухай ямар ч санал ирүүлсэнгүй нь түүнийг гомдоход хүргэжээ. Зүдэрч явахад нь түшилцэж явсан хэмээн өөрийгөө дөвийлгөн боддог дуучин залуу маань нэгэнтээ “Уг нь би МАХН-д элсч батлах гардсан. Энэ намын нэр дээрээс нэрээ дэвшүүлж сонгуульд өрсөлдсөн. Гэтэл МАХН Засгийн газарт хамтарч ажиллах болсноор намайг бараг танихаа больсон. Уг нь сонгуулийн өмнө мөргөж сөгдөх нь халаг болж байж намдаа элсүүлж байлаа” гэж байсан. Энэ бүх гомдлын эцэст дуучин С.Жавхлан элдэв нам эвсэл дэмий юм. Өөрийнхөөрөө улстөр хийх нь нэрэнд цэвэр, тиймээс би МАХН-ын батлахыг буцааж өгч, намын гишүүнчлэлээс татгалзаж эргэж шаравсаар.
Сэтгэгдэл байхгүй байна