Хүчит “тарвасхан”

Монгол бөхийн түүхэнд зургаан залуу заан эр бяр, омог чадлыг жинхэнэ утгаар нь харуулан барилдаг байсан цаг саяхан мэт. Бөх сонирхогчдын хайрлан хүндэлдэг улсын заан цолтой зургаан залуу бөх хамгийн сүүлд 2000 оны төрийн их баяр наадамд “ЗААН” хэмээн цоллуулан барилдаж, наадамчин түмнээ баясгасан санагдана. Тэгвэл тэр зургаан хүчтэнээс хамгийн сүүлд цолоо ахиулсан эрхэм бол Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, улсын арслан Б.Ганбат. Ухаалаг, хэрсүү, ноён нуруутай чанар, дайчин барилдаанаараа бусад бөхчүүдээс ялгардаг түүний цолны найр хоёр жилийн өмнө нүсэр болж байсныг манай уншигчид санаж байгаа байх. Тэгвэл түүний найранд уригдсан нэгэн сонирхолтой хүчтний зургийг таньд хүргэж байна. Энэ бол хүчит “тарвасхан”.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025