Гавьяатын амжилт

Спортын түүхийг хайраар бичилцэж буй хосуудын нэг бол гавьяат тамирчин С.Батцэцэг, М.Батбаатар нар.  “Монголын чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудсыг нээж,  32 жилийн дараа гурав дахь эмэгтэй тамирчин олимпийн татамаас  хүрэл медаль хүртсэн нь МУГТ С.Батцэцэг байлаа” хэмээн омогшиж байсан цаг саяханых. Түүнээс өмнө Архангай аймгийн Хашаат сумын харьяат, хилийн цэргийн ахмад С.Батцэцэг хорьхон насандаа чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн анхны монгол эмэгтэй болж алдараа дуурсгасан хүчтэн. Дунд сургуулиа дүүргэчихээд Багшийн дээдийн оюутан болж хотод хөл тавьсан хөдөөний охин нэг л өдөр ийм өндөрлөгт гарна чинээ зүүдэлж ч яваагүй биз.  Мэдээж энэ бүх амжилтынх нь ард бат зогсож буй эрхэм бол түүний хань М.Батбаатар. Нэгэн үе гавьяат гэргийтэйгээ З.Дүвчин багшийн удирдлага дор бэлтгэл хийж явсан тэрээр өдгөө хувийн бизнес эрхэлж буй халамжит хань гэнэ лээ.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025