Шинэхэн хосууд хотоор


Дуучин Марк Энтони аль хэдийнэ шинэ хайр дурлалтай учирч хуучин найз бүсгүй байсан загвар өмсөгч бүсгүйгээсээ салсан байна.  44 настай дуучин "Topshop"-ийн өв залгамжлагч 21 настай бүсгүй Хлое Гринтэй болзож хоёр ихэрийн хамтаар хотоор зугаалсан байна. Женнифер Лопез , Марк Энтони нарын ихэрүүд ээж дээрээ байдаг ч байнга аавтайгаа уулздаг гэнэ. Тэрээр сарын хугацаанд шинэ найз бүсгүйтэйгээ ихэрүүдээ танилцуулж тун ч халуун дотно зугаалсан байна. Шинэ найз бүсгүйгээсээ 20 насаар ах бөгөөд том охин  Арианагаас ердөө хоёр насаар л эгч учраас эцэг нь энэ дурлалыг хүлээн зөвшөөрөх болов уу хэмээн бага зэрэг эмээж байсан гэнэ. Гэвч Английн ихэс дээдсийн нэг, тэрбумтан Филипп охиныхоо дурлалыг хүлээн зөвшөөрсөн бололтой хосууд хотоор чөлөөтэй зугаалж папарацичны дуранд өртсөн энэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025