“Чи шүү” реалити шоунаас төрөн гарсан хамтлагуудын нэг бол “Sync”. Эвлэгхэн дуулдаг гурван залуугаас бүтсэн тус хамтлагийн нэг хэсэгтээ охид бүсгүйчүүдийн харцыг булааж бужигнуулж явсан саяхан. Тэгвэл сүүлийн үед тус хамтлаг дорвитой уран бүтээл хийхгүй байсаар урлагийн гал тогооноос хасагдаж байгаа гэхэд болно. Хамтлагийн гишүүн Амараа дуучин Баярцэцэгтэй хамтран “Шүрэн бугуйвч” киноны дууг дуулж, тухайн үедээ жинхэнэ хит болж байсан бол өдгөө уран бүтээлээ бүр орхисон, түр орхисон уу гэж асуултыг фэнүүд нь тавиад буй. Тэгвэл дуучин залуугийн хайрыг булаасан азтай бүсгүйг Болортуяа гэдэг бөгөөд тун ч авьяаслаг нэгэн аж. Орчин үеийн охидын гол хэрэгсэл болоод байгаа линзны үнэнч фэн бололтой. Өнгө өнгийн линзнүүдийг төрөл жанараар нь зүүдэг уран нугараач бүсгүй байдаг байна.




Сэтгэгдэл байхгүй байна