Тамхи эрүүл мэндэд хортой гэдгийг хүн бүр мэддэг хэрнээ татсаар л... Монголд бага насны хүүхдүүдээс эхлээд хөгшин хөвөөгүй энэ хорыг хүсэмжлэх болж. Хүн л болсон хойно олны танил эрхмүүд ч хорт утааг “угзарна”. Гэвч эдгээр эрхмүүдийн эрх чөлөөг хязгаарлах эрх бидэнд байхгүй ч олонд танигдсан, зурагт, сонин, сэтгүүлээр үргэлж үзэгдэх тэдгээр олны танил “гоё” ах эгч нарыг өсвөр насны хүүхдүүд бүгд даган дуурайдаг. Тиймээс эрхэм олны танил та бүхэн өнөөдрөөс эхлэн олон нийтийн газар явахдаа буруу үлгэр дууриал бүү үзүүлээсэй гэсэндээ энэхүү зургуудыг толилуулж байна.

Хамгийн сайхан нь бид өнөөдрөөс эхлэн олон нийтийн газруудад дураараа “дуниартуулахаа” болих нь. Намрын чуулгаанаар баталсан тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд буйтай холбоотойгоор зарим олны танил хүмүүс тамхинаас татгалцсанаа ч мэдэгдээд байгаа. Та ч гэсэн хуулиа хатуу дагаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө тамхи хэмээх үл таних “найз”-аа сүүлчийн замд нь үдэхийг уриалж байна. Тамхи стресс тайлдаг, дотор онгойлгодог, тайвшруулдаг гэх ойлголтууд цөм худлаа гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Зөвхөн таны санааных.

Сэтгэгдэл байхгүй байна