“ХАМБА фильм” студи “Улаан дөрвөлжин” өвөрмөц нэртэй сэтгэлзүйн драмын киногоо тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Энэ уран бүтээлд “Z frame” студи, “Nesco film sound” студи хамтран ажиллажээ. Энэхүү киног “Орхидос 1,2” болон “Тэнгэрийн андгай” кинонуудыг найруулсан найруугч Б. Ганболд /СТА/ найруулж, кино зохиолыг Д.Золзаяа, Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од бичсэн байна. 
Үйл явдлыг товч: Эмнэлэг нийгмийн хувьд “хаалттай” ертөнц бөгөөд эмнэлэгийн дарга Даваа тэнд тусгай журмыг тогтоож, “амаа хамхиж” чаддаг хүмүүсээр хүрээлүүлж өөрийн хэлсэн бүхнийг нь биелүүлдэг хүмүүсээр хүрээлүүлсэн Даваа эмчийн дэмийрэлээр тус кино эхэлдэг байна.
Эмнэлэгт нь архинд донтогчид, урлагийн дэмийрэл, номын цагаан солиот, хардлагын дэмийрэлт, төрөлхийн оюун ухааны хомсдолтой хүү зэрэг өөрсдийн гэсэн ертөнцдөө л амьдардаг олон өвчтөнүүдээр өнөөгийн нийгмийг шүүмжилсэн утгатай бүтсэн кино аж. Киноны дуу нь “Замбуулинд ганцхан миний тавилан” дууг дуучин Б.Дулаан, Д.Ганцэцэг, мөн “Тэнгэрт нэгэн удаа” “Булсара” хамтлаг тус тус дуулсан байна. Киноны нээлт маргааш буюу 3 дугаар сарын 1-нд Тусгаар тогтнолын ордонд болох юм байна.





Сэтгэгдэл байхгүй байна