Монголын Морин Спорт Уяачдын Холбооны санал санаачлагын дагуу Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулагддаг “Дүнжингарав-2013” төвийн бүсийн хурдан морьдын хаврын уралдаан ирэх сарын 3-нд Хүй долоон худгийн Цагаан хөтөлд зохион байгуулагдах талаар дөнгөж ММСУХ-ноос мэдээлэл хийлээ. Эх орны өнцөг булан бүрээс цугларсан газар газрын алтан туурт хүлгийн энэхүү уралдаанд их нас, азарга, соёолон, эрлийзийн дээд нас гэсэн дөрвөн насны ангилаар уралдах бөгөөд бүртгэл Өлзийт хорооллын 59-р сургууль дээр 3 сарын 2-нд явагдах юм байна. Мөн бүртгэлийн үеэр хурдан морь унаач хүүхдүүдийг даатгалд хамруулах бөгөөд ММСУХ-ноос иж бүрэн хувцас хэрэглэлээр үнэ төлбөргүй хангах гэнэ. Харин бай шагналын хувьд Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдаж буйтай холбоотойгоор Улсын баяр наадмын бай шагналын дагуу түрүү морь таван саяаас эхлэх аж.




Сэтгэгдэл байхгүй байна