Тайван нойрсог...

Дөрөв дэх засаглал гэгддэг сэтгүүл зүйн салбарт хүнд гарз тохиолоо. Бидний үзэг нэгт анд NBS телевизийн захирал, сэтгүүлч С.Наранбаатар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, ар гэр, хайртай дотны хүмүүст нь “Гранд” сэтгүүл, grandnews.mn сайтын хамт олон гүн эмгэнэл илэрхийлж байна.
Баттай бус мэдээллээс үзэхэд тэрээр бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэнэ. Олон жил телевизэд ажилласан, угаас гүдэс шулуун зантай, эрс шударга түүнийг сэтгүүл зүйн салбарынхан төдийгүй үзэгчид андахгүй. Нийгмийн болохгүй бүтэхгүйг илчлэн, бусармаг явдалтай тэмцэлдэж, үнэнийг хэнээс ч үл эмээн өгүүлдэг байсан нь хэн нэгний эмзэг газрыг хөндөж ийм байдалд хүргэсэн байх ч магадлалтай. Хэрэв тийм аваас хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдал хаана байна гэж төр засгаас асуумаар? Ингэснээрээ сэтгүүлчдийн зоригийг мохоож, амыг нь барьж чадна гэж бодож байвал алдас болно гэж хэлмээр...
Жинхэнэ  АРДЧИЛСАН сэтгүүлч, зоримог, шударга түүнийг Монголын сэтгүүлзүйн салбар, үзэгч түмэн, элгэн дотныхон нь үргэлжид дурсан санагалзах болно.
Шударга үнэний дуу хоолой болсон эрхэм хүн та эх нутгийнхаа хэвлийд тайван нойрсоорой...


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • зарим нэг хүмүүс бичих юм олдохгүй байгаам бол чимээгүй өнгөрч сур
    2013 оны 03 сарын 03 | Хариулах
  • амар амгалан нойрсох болтугай
    2013 оны 03 сарын 03 | Хариулах
  • Um mani bad me hum burhani orond ovhih boltugai
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • haramsaltai yumaa
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • доорх сэтгэгдэл бичсэн хүн өөрийгөө малнаас дор үзэх юун энэ хүний зоригийг бид үнэлэх учиртай гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • neeh sain hvn l lav bishee
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • Тайван нойрсдоо Ум ма ни бадмэ хум
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • ee burkhan mini um mani badmi hum
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • манлай
    Үнэн юм уууууу дааааа саяхан л гүйж явсан уржигдархан ярьсаншдээээ
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • бурхан минь юу вэээ
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025