Т.Аятунгаагийн охин эсэн мэнд бойжиж байна

Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Т.Аятунгаа өөрийн хүүхдээ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-нд алдсан хэмээн мэдэгдээд буй. Тиймдээ ч "Би хохирогч. Тиймээс намайг Интерполоор эрэн сурвалжлагдах ёсгүй" хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Харин уг мэдээллийг хийсний дараахан Гадаад харилцааны яамнаас өөр нэгэн тайлбар өгсөн. Тодруулбал, түүнийг өөрийн охинтой зүй бусаар харьцсан хэмээн Филиппиний шүүхээр шүүгдсэн гэсэн билээ. Түүний нөхөр Чарльз Эдвард түүнийг "Охинтойгоо зүй бус харьцсан. Амьд насанд нь аюул учруулахыг завдсан" хэмээн тус улсын хуулийн байгууллагад хандаж байжээ.

 Т.Аятунгаагийн талаар дахин нэг шинэ мэдээлэл өчигдөрхөн олдсон.  Тодруулбал, түүний нөхөр Чарльз Эдвард Красний өөрийн фэйсбүүк хуудсандаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-ны өдөр нэгэн баримт дэлгэсэн байлаа.

    Уг мэдээлэлд тэрээр өөрийгөө хүүхдийн асран хамгаалах албан ёсны эрхтэй гэсэн бөгөөд Т.Аятунгааг хүүхэддээ гар хүрч, хүч хэрэглэсэн талаар баримт дэлгэсэн байсан.

Тэгвэл өнөөдөр Чарльз Эдвард Красний өөрийн фэйсбүүк хуудаснаа охиныхоо эсэн мэнд бойжиж байгаа зургуудыг тайлбарын хамтаар дэлгэсэн байна. Ч.Тэргэлсар охин удахгүй хөлд орох гэж байгаа гэнэ.
Тэрээр мөн мэдэгдэл  хийжээ. Уг мэдэгдэлд:  Би энэ фэйсбүүк хуудсаа Т.Аятунгаагийн зохисгүй аашилсан болон буруутай үйлдэл хийснийг батлах гэж нээсэн юм. Мөн миний сэтгэлийн шархийг хүндэтгэн үзнэ үү. Монгол улсын Засгийн газар Филиппиний талаас ямар үндэслэл, баримтаар Т.Аятунгааг буруутгасан талаарх баримтыг  үндэслэн энэхүү хэргийг шалгаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Т.Аятунгаа нь архийг хэтрүүлэн хэрэглэхийн зэрэгцээ, эд хөрөнгийн шуналтай байсныг түүнийг таних хүн бүр мэднэ. Т.Аятунгааг үгүйсгэх шаардлага надад байхгүй. Өөрөөр хэлбэл гэр бүлийн амьдралаа хэн нэгний амны зугаа болгохыг хүсэхгүй байна. Хэвлэлийнхэнд тэр тусмаа үүнийг хэлмээр байна. Танай улсын хууль, хяналтынхан шалгалт, мөрдлөг хийж хэнийх нь буруу, зөв бэ гэдгийг тогтоох болно. Тэр болтол ямар нэгэн мэдэгдэл хийх хэрэггүй байх. Бид тайван сайхан амьдарч байна. Та бүхний дэмжлэгт талархаж явна. Олон сарын эмчилгээний дараа Ч.Тэргэлсар охин минь эрүүл бойжиж байна” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    balai huuhen bnle yarij bgn ervvl bishe ter
    2013 оны 03 сарын 02 | Хариулах
  • Aytungaa ul buteh bsn ch uree gsn setgeltei eh hun mun ni todorhoi
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • угаасаа нотой хүүхэн бна шдээ зүгээр байхад хэн ийм байдалд орохын нөхрөө мөнгөтэй л гэдийн мэддэг байсан өөр юу ч мэддэггүй юм бна лээ өнгө мөнгөнд шунаж харийн хүн дагаж явахаар манай охидууд өөрснийгөө боловсруулаад монголдоо сайхан амьдрахаа бодвол таарна Баян ч гэсэн юу гээд зүгээр өгөөд байхын их санасан газар есөн шөнө хоосон гэдэг байхаа тэр малайзад бас 1 хүүхэн яалаа мөнгө нэхэж байгаад дэлбэлүүлсэн алтан загасны эмгэн шиг загнавал буцаад раманд нь оруулна шдээ тэр айхтар баячууд чинь
    2013 оны 02 сарын 28 | Хариулах
  • ayalguu mergejliin yanhan
    2013 оны 02 сарын 28 | Хариулах
  • Ayatunga chin honiini aris numurdun chono yum ba lda
    2013 оны 02 сарын 28 | Хариулах
  • ali ni unen yum be dee ayatungaa ch ugaasaa ul buteh hun yum bish uu
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025