Дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөнө

Япон улсын нийслэл Тoкио хотноо “Mersedes Benz Fashion week” загварын долоо хоног ирэх сарын 17-23-ний өдрүүдэд зохиогдоно. Дэлхийн топ таван загварын долоо хоногийн нэг нь Токиод  зохиогддог энэ удаагийн хөтөлбөрт Монголын загвар зохион бүтээгч оролцохоороо онцлог байх гэнэ. Энэхүү загварын шоунд дэлхийн томоохон брэндүүдийг л оролцуулдаг бөгөөд загварын ертөнцийн шилдэгүүд цугладаг аж. Тэгвэл Германд суралцаж, томоохон брэнд үйлдвэрлэгч компанид олон жил ажилласан  туршлагатай, дизайнер С.Ариунаа тус шоунд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Монгол Улсын хувьд загварын ертөнцийн ийм өндөр зэрэглэлийн арга хэмжээнд оролцож байгаа анхны тохиолдол бөгөөд үндэснийхээ брэнд бүтээгдэхүүнийг дэлхий даяар сурталчлах өргөн боломж нээгдэж байна. Мөн энэхүү өндөр зэрэглэлийн загварын шоунд эх орныоо нэрийг гаргаснаар монгол брэнд дэлхийд үнэлэгдэж байгаа хэрэг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025