Яруу найрагч баатар

Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар хэзээний яруу найрагч гэдгээ батлан харуулсан. Хэнээс ч дутахгүй хэдэн мөр холбож, хэвлүүхэн хэлчихдэг тэрээр ижий аав хоёртоо зориулан дуу зохиосоноо твиттер хуудсаар дамжуулан хүргэжээ.  Ингээд түүний дууны шүлгийг хүргэе.

Хол байхдаа хоёр хүнийг их саналаа
 Ачит аав ээж та хоёр минь билээ
Холдож салахад хацрыг минь үнэрлэн үнссэн
Уруулын тань хээ зүрхэнд шивэгдсэн
Бүсгүйн зөөлөн хайранд нялхарлаа ч
Бүүвэйн дуугаа даанч их санах юм
Эрх хонгорхон сэтгэл минь
Энэлэн гунихын цагт
Эцгийн үг эрхгүй надад санагдах юм
    Дахилт: Эсгий үнэг өлгийн дуу чи надад хэл
    Ээж аав хоёрыгоо би ачилж чадлуу
    Санахын дээдээр санадаг хүү чинь та хоёртоо
    Сарны шинэ дээр мөдхөн очно оо
Их хайраас төрсөн хүү чинь би
Энэ хорвоог дуугаараа дулаацуулж амьдарна
Үүрдийн хайраас төрсөн үр чинь би болохоор
Үйлсээрээ бүхнийг дагуулж амьдарна
Ээж аав хоёроо эгнэгт хайрлаж
Эх орноо мөнхөд мандуулна аа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • esgii vneg chi ezneesee odoo asuu geed choinom iin mor halit tsuhalzaad bh yum kkk
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025