Поп дива С.Сэрчмаа “Бүсгүйн аргамж” нэртэй уран сайхны кино хийх гэж байгаа талаараа “sweetymotion” хамтлагийн тоглолтонд уригдахдаа олонд дуулгаж байсан. Энэхүү киноны найруулагчаар Батмөнх ажиллаж байгаа бөгөөд уг кинонд дуучин бүсгүй өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа дэлгэн харуулах гэнэ лээ. Тэгвэл киноны гол дүр буюу Сэрчмаагийн дүрд драмын жүжигчин Отгонцэцэг тоглохоор сонгогдоод байгаа гэнэ. Харин түүний өвөр монгол нөхөр Баяртын дүрд “A capella” хамтлагийн гишүүн, жүжигчин Мөнхтөр тоглохоор болоод байгаа юм. 

Сэтгэгдэл байхгүй байна