
Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ. Түүнийг Монголын тамирчдад зарцуулах ёстой мөнгөний тодорхой хувийг хувийн компани руу шилжүүлж түүнийгээ хувьдаа завшдаг гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгаа аж. Монголын тамирчдын бэлтгэл сургуулиалт, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд зарцуулах учиртай. Гэтэл энэ санхүүжилтийн тодорой хувь нь тамирчдад биш МҮОХ-ны зарим удирдлагуудын “халаасанд” ордог гэнэ. Иймд Д.Загдсүрэнд төрийн бус байгууллагын албан тушаалтан албан тушаалаа ашигласан, мөнгө завшсан гэж үзэж байгаа аж. Түүгээр ч барахгүй МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хаших явцдаа тус холбооны өмчлөлийн газар буюу хашаан доторх хэсэг газрыг хувийн компанид дур мэдэн өгсөн гэнэ.

Сэтгэгдэл байхгүй байна