Урлаг, улс төр, нийгэм гээд энэ эрхмийн харьяалал, хамааралгүй газар гэж үгүй. Үнэхээр ч дуучин А.Хаянхярваа урлагийнхан дундаа л нийгмийн идэвхи сайтай хэмээгддэг. Саяхан гэхэд Хаянаа “Миний сүлжээ дэлгүүр”-ээр үйлчлүүлэхдээ муудсан жимс зарж байсныг нь баримтжуулж өөрийн “facebook” хуудаснаа нийтэлсэн. Түүнийг нь харсан олон ч тус дэлгүүрийг багагүй баалаад амжина лээ. Үнэхээр ч “Миний сүлжээ дэлгүүр”-тэй холбоотой санал гомдол үйлчлүүлэгчдийн зүгээс их гардаг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Харин энэ удаад Хаянаагийн баримтжуулсан бичлэг үйлчлүүлэгчдийн төдийгүй уг сүлжээ дэлгүүрийн эздийн чихэнд хүрсэн бололтой. Өнөөдөр “Миний сүлжээ” дэлгүүрийн удирдлагууд дуучин Хаянааг хүлээн авч уулзахаар болсон гэнэ. “Миний сүлжээ”-н боссууд Хаянаатай уулзана
Урлаг, улс төр, нийгэм гээд энэ эрхмийн харьяалал, хамааралгүй газар гэж үгүй. Үнэхээр ч дуучин А.Хаянхярваа урлагийнхан дундаа л нийгмийн идэвхи сайтай хэмээгддэг. Саяхан гэхэд Хаянаа “Миний сүлжээ дэлгүүр”-ээр үйлчлүүлэхдээ муудсан жимс зарж байсныг нь баримтжуулж өөрийн “facebook” хуудаснаа нийтэлсэн. Түүнийг нь харсан олон ч тус дэлгүүрийг багагүй баалаад амжина лээ. Үнэхээр ч “Миний сүлжээ дэлгүүр”-тэй холбоотой санал гомдол үйлчлүүлэгчдийн зүгээс их гардаг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Харин энэ удаад Хаянаагийн баримтжуулсан бичлэг үйлчлүүлэгчдийн төдийгүй уг сүлжээ дэлгүүрийн эздийн чихэнд хүрсэн бололтой. Өнөөдөр “Миний сүлжээ” дэлгүүрийн удирдлагууд дуучин Хаянааг хүлээн авч уулзахаар болсон гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна