Гурван хот туналаа

Өнгөрсөн долоо хоногт ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар 2018 оны хүүхдийн олимпийн гурав дахь наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөөнд оролцож буй сүүлчийн гурван хотын нэрийг зарлалаа. Нийт таван хот нэр дэвшээд байсан бөгөөд гүйцэтгэх зөвлөл гурван хотыг эцсийн шатанд үлдсэнийг зарласан юм. Буэнос Аирес (Аргентин), Глазго (Их Британи), Меделин (Колумби) хотууд эрхийн төлөө өрсөлдөхөөр тунаж үлдэн, Гуадалахара (Мексик), Роттердам (Нидерланд) хотууд хасагдсан байна. Уг хотуудыг ОУОХ-ноос томилогдсон тусгай комисс шалгах бөгөөд тайлангаа энэ оны 7 сард тавьж, зохион байгуулах хотыг томилох гэнэ. Өсвөрийн олимпийн наадам анх 2010 онд гараагаа эхэлж, зуны өсвөрийн анхны олимп Сингапурт болсон. Харин өвлийн анхдугаар олимп Иннсбрук хотноо 2012 онд болсон юм. Харин зуны олимпийн хоѐрдугаар наадам 2014 онд Наньжин (БНХАУ), өвлийн хоѐрдугаар
наадам Лиллехамер (Норвеги) хотод болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025