“Гэгээн Муза”-д өрсөлдөх бүтээлүүд

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 27-нд 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутгийн театруудын 2012 онд бүтээж үзэгчдийн хүртээл болгосон 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлчдээс гадна Серби, АНУ, Косово улсын уран бүтээлчид наадамд нэр дэвшин өрсөлдөхөөр болсон юм. “Гэгээн Муза” наадам өмнө нь драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн гурван үндсэн төрлөөр явагддаг байсан бол энэ жилээс эхлэн инээдмийн жүжиг, нэг хүний жүжиг хэмээх хоёр төрөл нэмэгдэн дуулалт жүжгийн төрөл хасагдаж үндсэн дөрвөн төрөлд шилдгүүдээ тодруулахаар болжээ. Ингээд наадамд нэр дэвшиж буй уран бүтээлүүдийг танилцуулья.



Драмын жүжгийн төрөлд:
УДЭТ-ын бүтээл У.Шекспир “Гамлет”
УДЭТ-ын бүтээл Б.Галаарид “Эсрэг дурлал”
Архангай аймгийн ХДТ-ын “Тамын дурлал”
“ТВ Коктейль” продакшны “Хоёр ертөнцийн буудал”
Инээдмийн жүжгийн төрөлд:
Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Скапений дамшиглал”
Ховд аймгийн ХДТ-ын бүтээл “Аргагүйн эрхэнд оточ”
“Дорнод нутаг” клубын бүтээл “Найрын ширээний ууц”
Хүүхдийн жүжгийн төрөлд:
Улсын хүүхэлдэйн театр “Лусын хааны охид”
Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Нарыг хэн хулгайлсан бэ”
Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполтинод тохиолдсон адал явдал”
Нэг хүний жүжгийн төрөлд:
“Бурханд илгээсэн захидал”
“Би Эдип Пиаф байна”
“Цонхоор харсан хүн”
“Хоосон зүүд” жүжиг





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025