Тамхи “баба”

МҮАН-ынхан шиг үлгэр жишээ улс төрийн хүчин бараг үгүй бололтой. Шинийн наймны билигт сайн өдрийг товлон байж монгол бичгийн хичээлээ эхэлсэн. Бүр намаараа босоо бичигтэн болохоор ширээний ард суусан. Тэгвэл тус намынхан тун удахгүй хэрэгжиж эхлэх тамхины тухай хуулийг хоёр гараа өргөн дэмжиж байгаа гэнэ. Зүгээр  ч нэг дэмжихгүй ирэх сарын нэгнээс МҮАН-ын эрчүүд нь тамхинаас гарч уушга юугаа хайрлах юм байх. Энэ талаар Г.Уянга гишүүн тун ч баясгалантайгаар “Ойр орчмын эрчүүдээс эхлээд хэн хүнгүй л там¬хинаас гарах гээд хичээж эхэлж байна. Манай намын эрчүүд ч ирэх сарын 1-нээс тамхинаас гарна гэж ярьж байгаа. Тэгэхээр огт хэ¬рэгжих боломжгүй хууль биш гэдэг нь харагдаж байна” хэмээн ярьсан юм шүү. Ямартаа ч тамхинаас гарахаар “чармайж” буй МҮАН-ын тамхичидад талархая.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • çî÷èí
    áîëæ áíà ÿã ìºðäºæ ÷àäâàë ñàéí áíà 3 õîíîã ëìºðäºõ áàéõ äààà
    2013 оны 02 сарын 20 | Хариулах
  • зочин
    яахав архи тамхи авгай 3-аас гараад арван цагаан буяны замаар орох хэрэгтэй байна
    2013 оны 02 сарын 20 | Хариулах
  • erdenet
    za yaahav ingeed tamhinaas garchidag yum baina harin arhia yaah yum bol
    2013 оны 02 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025