Энэ онд ОХУ 131 ам.долларын тэрбумтантай болж улсынхаа түүхэн дээд амжилтыг тогтоожээ. “СЕО” сэтгүүлийн мэдээлснээр жилийн дотор орос тэрбумтнуудын тоо 11-р нэмэгдсэн байна. Тэдний эзэмшиж байгаа нийт хөрөнгө 147 тэрбум ам.долларт хүрсэн аж.Мөн одоогоор хойд хөршийн хамгийн баян хүн бол “Металлоинвест” группийн эзэн Алишер Усманов юм байна. Түүний эзэмшиж буй хөрөнгө 18.7 тэрбум ам.доллар хүрчээ. Харин “НЛМК” группийн ТУЗ-ийн дарга Владимир Лисин 17.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэнэ.
Тус жагсаалтын гуравдугаарт 15.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Реновы” корпорацийн эзэн Виктор Вексельберг оржээ. Түүнчлэн “Альфа” группийн эзэн Михайл Фридман 15.3 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшдэг байна. Мөн ОХУ-н Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Михайл Прохоров 15.5 тэрбумын хөрөнгөтэй ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна