МҮАН-ынхан монгол бичиг сурч байна

Монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгох ёстой хэмээн цөөнгүй хүн үзэх болсон. Үнэхээр ч монгол бичгээ хойч үедээ түүчээлэн үлдээж, агуу хэл соёлоо хамгаалах нь зүйн хэрэг.  Тэгвэл МҮАН-ынхан намаараа монгол бичиг сурахаар хичээлд сууж эхэлсэн талаар УИХ-ын гишүүн Г.Уянга твиттер хуудсандаа тун идэвхитэй жиргэх болсон.  Г.Уянга гишүүний хэлснээр тэд намаараа монгол бичигтэн болохыг зорьж байгаа бөгөөд  өчигдөр буюу шинийн наймны билэгт сайн өдөр хичээлээ эхэлжээ. Хичээлийг "Хүн бичиг" сонины эрхлэгч Элбэгзаяа зааж байгаа гэнэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025