Сайн байна уу? Миний хань, шинэ хүн хоёр минь

УИХ-ын гишүүн Ж.Батзандан дөнгөж төрсөн хүүдээ алс хол Парисаас захидал илгээсэн нь хэвлэлүүдийн нүүрийг хужирлаж байна.  
Тэрээр мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ФАТФ-ын хуралд явсан хойгуур нь ийнхүү өчигдөр буюу шинийн наймны билэгт сайн өдөр хоёр дахь хүү нь мэндэлсэн байна.
Тэрээр хоёр охин хоёр хүүтэй болж буй юм. Дашрамд дуулгахад түүний гэргий Дэлгэрмаа нь Унгар улсын анагаахын дээд сургуулийг төгссөн эмч мэргэжилтэй бөгөөд наркологийн эмнэлэгт ажилладаг. Магадгүй манай уншигчид энэ хатагтайг сайн таних байх. Алдарт бас аймшигт 7 сарын 1-ний дараа эр нөхрөө өмөөрч, хэл амаа хурцалж явсан дайчин бүсгүйчүүдийн нэг.
Ингээд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн захидлыг хүргэе.

Сайн байна уу? Миний хань, шинэ хүн хоёр минь.

Хүү төрсөн тухай мэдээг сонсоод өөрийн эрхгvй баярлаж байна. Би сайн явж ирлээ. Агуу Франц орноос, алдарт Эйфэлийн цамхагын хажуугаас хүүдээ нэр хайрлахаар бодож байна. Ардчилал ялсан, соёолон түрүүлсэн жил, аавыгаа Жавхлан анд, Лүндээжанцан гишүүн хоёртой Парист мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ФАТФ-ын хуралд ирсэн өдер чи төрлөө.

Аавын ёсоор хүүдээ нэр хайрлахаар сууж байна.

Батзандангийн Явуу
Батзандангийн Манлай
Батзандангийн Жавхлан
Батзандангийн Ялалт гэдэг нэрүүд толгойд орж ирлээ.

Эцэст нь ямагт жавхаа, хийморьтой байхыг билэгдэж Жавхлан гэдэг нэрийг аав нь өглөө. Энэ хурлыг зохион байгуулж буй Монгол Банкны дэд ерөнхийлегч, аавынх нь ангийн анд Жавхлан ах нь бас баярлах байх. Энэ хурлын үр дvнд Монголчууд хожино гэдэгт аав нь итгэлтэй байна. Цөөнх нь баяждаг бус олонхи нь хождог эдийн засаг, санхүүгийн шудрага тогтолцооны тухай энд яригдаж байна.

Ах, эгч нарыг нь төрөх үeд аав нь дандаа ээжийнх нь дэргэд байсан. Харин энэ удаа Парист ирээд хүүдээ нэр хайрлахаар их зохиолч Л.Тvдэв гуайн бичсэн нэр хайрлах ёсны тухай нийтлэлийг уншлаа. Найз нөхдvvд маань надад хүүтэй болсонд баяр хүргэж message ирvvлсээр байна. Мөн твиттер дээр аавын чинь найз Э.Батбаяр ах чинь чамайг төрсөн тухай мэдээ тавьжээ. Хүмүүc баяр хvргэж байна лээ.

Ээжийнх нь хувьд 4 дэх төрөлт учраас хийсвэр хийж төрлөө. Бие нь сайн байгаа дуулдана. Эх баригч эмч Цэрэнсамбуу (ах Амар, эгч Бүжин хоёрыг чинь эх барьж авсан) аавыг чинь Франц руу яваад ир, эх хүү хоёрт бүү санаа зов гэж зөвлөсөн учраас би энд ирээд байна.

Өвөөгийн чинь нутгийн дүү УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ах чинь Улаанбаатараас-Парис орох замд онгоцон дотор эх, хүү хоёрын эрүүл мэндийн төлөө Цагаан Шүхэрт хэмээх номыг олон удаа уншсан. Тэрээр агуу их шүтлэг бишрэлтэй хvн.

Би хэдий эзгүй ч аавын чинь найзууд чамайг ээжтэй чинь хамт эмнэлгээс гаргаж гэрт чинь хүргэж өгөх болно. Эмээ чинь, Эмээзээ эгч, Бүжин аниа, Амар ах дөрөв чинь чамайг хүлээж байгаа. Тэд чамайг үргэлж хайрлах болно.

Аав нь удахгүй очно.

Aрдчилал ялсан, их хувилгаан Егүзэр хутагт гуайн хөшөөг залсан, могой жилийн шинийн найманд соёолон морио хол түрүүлгэн ирсэн хүү Б.Жавхландаа энэ хорвоо дэлхийн хамгийн сайн сайхан бvхнийг хvсэн ЕрөөЕ.

Aaв нь хүүгээ алдарт Парисаас үнсэж байна. Чиний ээж агуу эмэгтэй юмаа.

Удахгүй уулзацгаая.

Парис 2013-02-18


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • *****
    J.Nerugiin zahidal aytai l bolj kkk goy yumoo"
    2013 оны 04 сарын 22 | Хариулах
  • bat
    batzandan chi chadnaa dandaa shudarga bgarai 2017 ond erunhiilugch bolohiig eruue
    2013 оны 03 сарын 15 | Хариулах
  • hooh yamar mundag yum be setgel hudluv
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • delger
    Mash saihan zahidal bna Tanai ger buld eruul enh sain saihniig husie
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025