
Залуучуудын нүдийг хужирлаж, хүүхнүүдийн атаархлыг төрүүлдэг хүүхдийн эротик дуучин хэмээх сэтэрээрээ олонд танигдсан энэ эмэгтэйг манайхан андахгүй. Үнэхээр ч Ану буюу Ч.Уранхолбоогийн амьдрал тун сонирхолтой байдаг нь нууц биш юм. Өмссөн хувцас, унасан машин, сурдаг сургууль, үеэрхдэг залуу гээд л... Тэгвэл урд хөршид боловсрол эзэмшихээр зорьсон дуучин бүсгүйг өвөрмонгол залуутай амраглаж буй талаар хэвлэлүүд шуугих болсон ч тэрээр саяхан найз залуугаа олны өмнө зарласан. Түүний найз залуу Түвшинбаяр хэмээх монгол эр байдаг бөгөөд хосууд танилцаад зургаан жил болж байгаа гэнэ лээ. Харин хамгийн сонирхолтой нь үргэлж гоо сайхнаа хадгалж, мөнхийн залуу байхыг эрхэмд үзэн алтан утас нүүрэндээ суулгуулж явсан дуучин бүсгүй хөгширч, үрчлээ нэмэх талаар бодож эхэлсэн гэнэ. Учир нь нүүрээ 30 хувиар жижгэрүүлж, арьсаа жаахан хүүхдийнх шиг байлгаж, хөгширнө гэдгийг умартсан тэрээр сүүлийн үед хүнд насандаа таарсан үрчлээ байх ёстой гэдгийг ойлгоод байгаагаа нэгэн ярилцлагадаа онцолсон байна лээ.
Сэтгэгдэл байхгүй байна