Амьд яваа О.Баасанхүү алтан аяганаас цай уулаа

О.Баасанхүү гишүүн энэ жил ихэд азтай бас хувьтай байгаа гэнэ. Азтануудын эгнээнд бичигдэн УИХ-ын гишүүн болж, араас нь хөөрхөн охин өлгийдсөн гээд тун ч ёндоотой яваа. Тэгвэл могой жилээ ч эрхэм гишүүн маань Эби ерөнхийлөгчийн буянаар мөн л сайхан эхлүүлсэн сурагтай. Тэрээр амьд явбал алтан аяганаас ус ууна гэгчийг биеэрээ үзэж ерөнхийлөгчийн гэрт зочлохдоо ховор чамин алтан аяганаас нь цай зооголсон гэнэ. Ямартаа ч амьд яваагийнхаа хэргийг бага ч болсон гаргаж байгаа эрхэм гишүүн маань “Монгол хүн амны бэлгээрээ гэж ярьдаг. Би хувьдаа энэ үйл явдлыг их бэлгэшээж байгаа” хэмээсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025