Амилсан Барби майячуудын гүнж болох гэнэ

Амилсан Барби нэрээрээ алдаршсан украйн бүсгүй Валерия Лукьянова Мексикийн Чичен-Итца хотыг зорих гэж байгаа аж. Тэрээр урд насандаа майя омгийн гүнж байсан гэдэгтээ итгэдэг бөгөөд эртний индиан овгийнхны нүүр царай болж очих гэнэ. Мөн тэнд очсоноор Барби гэдэг хочноосоо сална гэж найдаж байгаагаа хуучилсан байна.
Түүнчлэн амьд хүүхэлдэй болохын тулд нүүр, эрүү, хөх, бэлхүүс гээд биеийнхээ ихэнх хэсэгт мэс засал хийлгэсэн юм байна. Харин жингээ барихын тулд зөвхөн шингэн хоол хүнс хэрэглэдэг ажээ.
Тэрээр Америкийн “Vanuty Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа зөвхөн хөхөө томруулах мэс засал хийлгэсэн гэж ярьсан байдаг. Мөн Мексикт очиж майячуудын гүнжийн хойд дүрээр тодрох хүсэлтэй байгаа гэнэ.  Дашрамд дурьдахад Валерия Лукьяновагийн биеийн харьцаа 88-48-88 бөгөөд 35 размерийн гутал өмсдөг, 175 см өндөртэй юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025