Шинийн наймны ном хурна

“Тийн ялгуусан” хэмээх Усан могой жилийн Шинийн наймны билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монголын бурхан шашинтны төв, сүм хийдүүд ном хурж, сүсэгтэн олон тухайн жилийнхээ засал номыг хийлгэж, буян хураадаг уламжлалтай.
Тухайлбал өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацан, Түвдэнпэлжээлин хийд, Монгол зурхай дацан, Дэчинравжайлин хийдийн лам, хуваргууд хамтран могой жилийн засал, шинийн наймны буян хишгийн даллага авахуулж, ном хурах гэнэ. Уг хурал “АСА” циркт 15.00 цагаас эхлэх  бөгөөд бурхан шүтээндээ цогчид өргөж, нас, буян заяа, хийморь лундаа сэргээн, өвчин зовлон барцад саадыг арилгахаар сахиус тахиж даатган, буян хишгийн сан, даллага авч, заслын номууд айлдах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025