Паралимпийн аварга найз бүсгүйгээ хороожээ

ӨАБНУ-ын бахархал болсон паралимпийн аварга, Оскар Писториус Валентины баярын өмнөх шөнө найз бүсгүйгээ буудан хороожээ. Чухам ямар шалтгаанаар хайртай бүсгүйнхээ аминд хүрсэн нь хараахан тодорхой болоогүй ч тэрбээр энэ үйлдэлдээ ихэд харамсаж байгаагаа хэлсэн байна. Писториус найз бүсгүйгээ хулгайчтай андуурч буудсан байж магадгүй гэх мэдээллийг зарим нэг эх сурвалж дамжуулж байгаа.
Писториусын хувьд Лондонгийн олимпийн наадамд хөнгөн атлетикийн 400 метрийн гүйлтэд хурдаа сорьж улмаар дэлхийн түүхэнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй тамирчин улс орнуудаас шигшигдэн ирсэн эрүүл тамирчидтай уралдсан тохиолдлоор бүртгэгдэв. Харин паралимпийн наадамд тэрбээр Т44 ангилалд 200 метр мөнгө, 4х100 метрийн буухиа гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэнээс гадна 400 метрт түрүүлж, паралимпийн рекордыг эвдсэн гайхалтай нэгэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • яаяаяаяаяаяаяаяа
    ямар аймаар юм бэ
    2013 оны 02 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025