“Эрдэнэ баавайн” улс төрч хөвгүүд

Сайн эхнэрийн хүчээр эр хүн амжилтанд хүрч алдар цолоо мандуулж, бүр баатар болж болохын бодит  жишээ энэ цал буурал толгойтой эрхэм. Эрдэнэ баавайн буурал Бат-Үүл хэмээх зодоон цохионоос ер хожидоггүй 40 мянгатын “атаман” эр  гудамжинд лааз хөшиглөж явахдаа гэргий Ч.Дэлгэртуяатайгаа учирсан тэр цагаас хойш түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж өдгөөгийн “баатар” Э.Бат-Үүлийг бий болгох замаа нээсэн гэдэг. Учир нь тэрээр гэргийнхээ гар дээр 100 хувь бөөцийлөгдөж өмсөж зүүхдээ хүртэл цаг ямагт эхнэрийнхээ зөвөлгөөг дагдаг байсантай холбоотой. Түүний гэргий Ч.Дэлгэртуяагийн хувьд хадам аавынхаа алдарт өгүүллэгээс санаа авч "Үүл бид хоёр" нэртэй дурсамжийн ном хэвлүүлсэн нь тухайн үедээ бестселлер болж байсан удаатай. Түүгээр ч барахгүй “Баатар” эрийн гэргий Монголд дөнгөж дуу бичлэгийн  студи байгуулагдах үед анхны шанг татаж  “Сонор рекордс” студийг байгуулж байсан сэргэлэн хатагтай. Харин ардчилал хэмээн хэнээрхэж гэртээ ховор үзэгддэг байсан Э.Бат-Үүл одоо гурван том хүүхэдтэй өнөр бүлийн өвөө болохын зэрэгцээ их хотын утаа униар, замын түгжрэл гээд л толгойтой хэдэн “цагаан”-аасаа их ажлыг амжуулахаар цаг наргүй зүтгэж буй “Хотын дарга, Улсын баатар”.
Түүгээр ч барахгүй 40 мянгатын "атаман" гэгдэж явсан түүний найзуудын ихэнхи нь улс төрийн тогоонд хамтдаа чанагдах болсон явдал. Түүний дотроос МУ-ын ерөнхий сайд асан С.Баяр. Тэд хоёр өөр эхээс мэндэлсэн, хоёр өөр намд харьяалагддаг нэг эцгийн хүүхдүүд гэдгийг мэдэх хүн ховор. Нэг үгээр хэлбэл монголын утга зохиолд өөрийн гэсэн том, тод орон зайг тунхаглаж, олон арван зохиол бүтээлээрээ олноо мөнхөрч үлдсэн Сэнгийн Эрдэнэ хотын дарга Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан С.Баяр нарын эцэг. Ямартаа ч энэ их агуу хүний “ген” хүчтэйг гэдгийг харуулж хоёр хүү нь Монголын улс төрийг хоёр жигүүрээс нь атгалцаж яваа нь бас л бахархалтай юм шүү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • нэг хүний хүүхэд л байгаа биз Ийм юм амьдрал дээр зөндөө л байдаг ш дээ Тэгээд яг юу хэлэх гээд байгааг нь ойлгосонгүй Ач холбогдолтой хүнд өгөөжтэй зүйл алга хов хөөцөлддөг л сэтгүүлчдийн нэг нь бичсэн байна Ард түмнээ ийм аар саархан зүйлээр хуураад ажил хийсэн болж л байгаан байхдаа бусдыг шүүмилж биш өөрийгөө хөгжүүлж сурцгаа
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • sss
    bod bod tag hugtsaag erguulen awch irehgui shig hen henii huu baih hend ch og pad gui hereg herin baga idej ihiih hiih ni bidend padtai hereg shuu dee mongol mine hugjih ni chuhal shuu ed yg ui hiij bgaag ni bodit haraad jirgeechee
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • zochin
    unen uu unen bol ikh l sonin ym bna gen saitai gej etsgiig ni agtakh geed bna uu esvel zavkhai zaidan gej muulskh geed bna uu oilgokh ym alga da enuugeeree yag yu khelekhiig khussen ym bol do odoonii setguulchid geed bgaaa nukhduud neg iimerkhuu ymaar l khuutsuldunu du
    2013 оны 02 сарын 20 | Хариулах
  • zochin.
    arai l oor um bicheed baikh shig baikh um Bayariin aav chin eejes ni neleed olon akh tuukhch baisan geegui bil uu bas ch zarimdaa jirgene jirgene gekhed bas l avch ogokh umaa
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • л
    үгүй блгүй дэсонин л юмхямсгар царайлчихаад адилхан ч юм уу
    2013 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin
    Sanjiin Bayar gedeg biz dee yun hudlaa yum bicheed bnaa
    2013 оны 02 сарын 18 | Хариулах
  • Садар самуун 40 мянгатын гай
    Энэ 40 мянгатын шалиг самуун уламжлалт соелын салшгуй хэсэгЭнэ завхай зайдан СЭрдэнэ мэтийн хуухдууд нь Монгол Улсыг минь суйтгэж байна
    2013 оны 02 сарын 18 | Хариулах
  • сонин юм аа энэ бол жинхэнэ цус ойртолт
    2013 оны 02 сарын 17 | Хариулах
  • balai yum
    2013 оны 02 сарын 17 | Хариулах
  • asdfg
    oo Bayar chini Erdeniin huu bsiimuu
    2013 оны 02 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025