Валентины баяраар зарим улс орнуудад

    АНУ-д Валентины өдрөөр  сая орчим ил захидлыг солилцдог гэсэн баримт бий.  Энэхүү тоо нь зул сарын баярын дараа орох үзүүлэлт ажээ.
Нийт Валентины өдрийн бэлгийн 85 хувийг эмэгтэйчүүд худалдаж авдаг аж.
Таван бэлэг тутмын  нэг гь эцэг эхчүүдэд зориулагддаг гэнэ.
Гэрийн тэжээмэл амьтадтай хүмүүсийн гурван хувь нь өөрсдийн амьтаддаа зориулж бэлэг авдаг байна.
Валентин болон ээж нарын өдрөөр цэцгийн баглаа хамгийн их зарагддаг.
Валентины өдөр 50 сая сарнай худалдагддаг.
Цэцэг худалдан авагсдын 27 хувь нь эмэгтэйчүүд харин үлдсэн хэсэг нь эрчүүд байдаг ажээ.
Түүнчлэн ихэнх цэцэг , амттанг худалдан авагчид нь эрчүүд.
Дундад зууны үед залуу бүсгүйчүүд болон залуус ваар мэтийн савнаас өөрсдийн Валентиныхаа нэрийг сугалж энэ нэрийг нь 7 хоногийн турш ханцуйндаа зүүж явдаг сонин ч гэмээр заншилтай байжээ.
Алдарт Шекспирийн Ромео Жулиет нарын амьдардаг Верона хотод жил бүр 1000 ширхэг Жулиет-д зориулагдсан ил захидал дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг байна
    Александар Грахамбэлл 1876 оны Валентины өдрөөр телефон утас зохион бүтээсэн патентаа авч байжээ.
    Анхны бичиг үсэгтэнүүд болох Сумеранчууд Нийтийн тооллын өмнөх 3500 онд анх дэлхийн хамгийн урт настай ХАЙРын шүлгийг зохиосон байна.
    Зарим улсад хэрвээ эмэгтэй Валентины өдөр хүлээн авсан хувцасыг хадгалвал энэ нь гэрлэхийг хүлээн зөвшөөрсөний бэлэг тэмдэг болдог байна
    Дундад зууны үед залуу охид Валентины өдөр өөрсдийн цагаан морьтой ханхүүгээ зүүдэндээ харахын тулд онцгой хоол иддэг байсан гэнэ.

Валентины өдөртэй холбоотой сонирхолтой мэргэ , таамаглал

Валентины өдөр залуу эмэгтэйн харсан шувуу нь түүний ирээдүйн нөхөрийг зөгнөдөг

Бор шувуу : Ядуу эр
Шар шувуу : Нөхөрт гарахгүй
Bluebird: аз жаргалтай эр

Хар өнгөтэй шувуу: Лам хуврага

    Алимыг тэг дундуур нь хуваахад дотор нь үлдсэн үрний тоо нь ирээдүйн хүүхдийнх нь тоог илэрхийлдэг байна
    Валентины өдөр үнсэлтээр сэрэх нь аз жаргалыг зөгнөдөг

Валентины өдөр хэрэм харах нь ирээдүйд бүх мөнгийг чинь залилж ч мэдэх эрэгтэйтэй гэрлэхийг зөгнөдөг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025