Зохиолын дууны ханхүү Жавхлан “Торгоны зам” компанийн Гантөмөрийн ууган охин Долгормаатай өрх тусгаарлаж, өөрийг нь өвчсөн юм шиг дууриасан Юм-Агь гэх хөөрхөн охинтой болж байсан цаг саяхан. Харамсалтай нь хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй тэд тус тусын зам мөрөө хөөцгөөсөн билээ. Түүнээс төд удалгүй Жавхлан “Шуранхай” хамтлагийн дуучин Эрдэнэчимэгтэй хоёр дахь амьдралаа зохиож, хоёр ч хөөрхөн охидын аав, ээж болцгоосон. Энэ зуурт анхны эхнэр Долгормаа нь охин Юм-Агьтайгаа Германд мэргэжил дээшлүүлэн суралцаж, сургуулиа дүүргэж ирээд хөрөнгө чинээтэй аавынхаа бизнест ханцуй шамлан ороод байгаа гэсэн. Өнгөрсөн жилүүдэд охиноо өсгөж торниулан, өөр хүнтэй нэр холбогдоогүй Долгормаа Оны шилдгүүдийг нэрлэдэг “Алтан сарнай” наадамд өндөр нуруулаг нэгэн залуутай хамтдаа ирсэн нь энэ. Эх сурвалжийн мэдээллээр бол энэхүү залууг Тэрбиш гэдэг бөгөөд мөн Германд суралцаж байсан, Долгормаатай ижил эмч мэргэжилтэй аж. Ямартай ч Долгормаа найз залуутайгаа ийн олны өмнө гарахаас эмээж цэрвээгүйг бодоход түүний жинхэнэ сонголт энэхүү эмч залуу бололтой. Мэргэжил нэгт хосууддаа сайн сайхныг хүсье. Жавхлангийн экс эхнэрийн шинэ сонголт
Зохиолын дууны ханхүү Жавхлан “Торгоны зам” компанийн Гантөмөрийн ууган охин Долгормаатай өрх тусгаарлаж, өөрийг нь өвчсөн юм шиг дууриасан Юм-Агь гэх хөөрхөн охинтой болж байсан цаг саяхан. Харамсалтай нь хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй тэд тус тусын зам мөрөө хөөцгөөсөн билээ. Түүнээс төд удалгүй Жавхлан “Шуранхай” хамтлагийн дуучин Эрдэнэчимэгтэй хоёр дахь амьдралаа зохиож, хоёр ч хөөрхөн охидын аав, ээж болцгоосон. Энэ зуурт анхны эхнэр Долгормаа нь охин Юм-Агьтайгаа Германд мэргэжил дээшлүүлэн суралцаж, сургуулиа дүүргэж ирээд хөрөнгө чинээтэй аавынхаа бизнест ханцуй шамлан ороод байгаа гэсэн. Өнгөрсөн жилүүдэд охиноо өсгөж торниулан, өөр хүнтэй нэр холбогдоогүй Долгормаа Оны шилдгүүдийг нэрлэдэг “Алтан сарнай” наадамд өндөр нуруулаг нэгэн залуутай хамтдаа ирсэн нь энэ. Эх сурвалжийн мэдээллээр бол энэхүү залууг Тэрбиш гэдэг бөгөөд мөн Германд суралцаж байсан, Долгормаатай ижил эмч мэргэжилтэй аж. Ямартай ч Долгормаа найз залуутайгаа ийн олны өмнө гарахаас эмээж цэрвээгүйг бодоход түүний жинхэнэ сонголт энэхүү эмч залуу бололтой. Мэргэжил нэгт хосууддаа сайн сайхныг хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна