Охинтой боллоо

Ш.Отгонбилэг агсны буянаар эхнэр, хүү хоёр нь УИХ-ын гишүүн болсон. Гэвч хүү нь аавынхаа үйл хэргийг олигтой ч үргэлжлүүлж чадахгүй байгаа. Үүний нэг жишээ бол тэрбээр УИХ-ын нэгдсэн чуулган дээр бүлх залгисан мэт дуугүй байж, iPad-тайгаа үй зайгүй нөхөрлөдөг. Харин сүүлийн үед тэрбээр Төрийн ордонд үзэгдэж харагдсангүй. Учир нь өнгөрсөн сарын 29-ны 09:35 цагт 4,100 грамм охинтой болжээ. Тодруулбал О.Содбилэгийнх гэж айл анхны охин үр, гурав дахь хүүхдээ өнгөрсөн сарын сүүлээр өлгийдөн авч, эрхэм гишүүн охиныхоо  даавууг өөрийн гараар угааж агуу хайр халамжаа үзүүлж байгаа гэнэ. Хосууд 2 хүүтэй бөгөөд ,үр шилжүүлэн суулгах аргаар охинтой болсон юм. Ийнхүү тэдний захиалгийн хүүхэд төрлөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025