Өнөөдөр олон улсын хавдартай тэмцэх өдөр

Дэлхийн орнуудад жил бүрийн хоёрдугаар сарын 4-нийг “Олон улсын хавдартай тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Энэ өдөр хавдар өвчний тухай мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээний талаарх ойлголтуудыг өгөх зорилготой олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 12.00 цагаас Хавдар судлалын үндэсний төвд олон улсын хавдрын өдөрт зориулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Манай улсын хувьд жилд нас баралтын шалтгааны 20 хувийг хавдар эзэлж, үхэлд хүргэх аюулаар хоёрдугаарт бичигддэг.  Энэ үзүүлэлтээр хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас даруй 10 дахин их байгаа аж. Тиймээс мэргэжлийн байгууллагууд хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд хавдраас сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээллийг өгөх зорилгоор дээрх уулзалтыг зохион байгуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025