Бодит хүнээс сэдэвлэсэн дүрүүд


1. Шрек & Маурис Тиллет
1990 онд хэвлэгдэн гарч байсан зохиолч Виллиам Стэгийн “Shrek!” хүүхдийн зохиолоос сэдвэлсэн “Шрек” хүүхэлдэйн киноны гол баатар аварга ногоон Шрекийн дүрийг мэргэжлийн бөхийн тамирчин Маурис Тиллетийн дүр гэх яриа ч байдаг. Хүнд жингийн төрөлдөө дэлхийн хэд хэдэн удаагийн аварга болж байсан Маурис “экромекали” хэмээх яс томрох ховор эмгэгтэй байсан гэдэг. Тэрээр 1903 – 1954 оны хооронд амьдарч байжээ.

2. Квазимодо & Ле Боссу Quasimodo
Францын зохиолч Виктор Хьюгогийн 1831 оны үед бичэж байсан “Нотр Дамын бөгтөр хүн” романаас сэдэвлэн хүүхэлдэйн киноны Квазимодогийн дүрийг бодит хүнээс үүсэлтэй гэх таамаглалыг 2010 онд Их Британий эрдэмтэд гаргасан байдаг. Энэ нь Виктор Хьгогийн зохиолоо бичиж байх тухайн үед буюу 1800-гаад онд Нотр Дамын сүмд амьдарч байсан чулуун сийлбэр хийдэг “Ле Боссу” хэмээх нэгэн ажээ.

3. Буффало Билл “Хурга майлахаа болино” & Эд Жинь
Найруулагч Жонатан Демме-ын  бүтээл “Хурга майлахаа болино” киноны цуврал алуурчин Буффало Биллийн дүрийг 1906-1984 онд амьдарч байсан Америкийн түүхэн дэх хамгийн зартай цуврал алуурчны нэг хүүр хулгайлагч хочит Эд Жинь гэх энэ этгээдээс сэдэвлэн бүтээжээ. Киноны Гол дүрд: Жоди Фостер, Энтони Хопкинс, Скотт Гленн нар тоглож 1992 оны "Оскар"-аас "Шилдэг кино", "Шилдэг эрэгтэй гол дүр", "Шилдэг эмэгтэй гол дүр", "Шилдэг зохиол"-ын шагнал хүртэж тэр жилдээ "Алтан бөмбөрцөг"-ийн "Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн шагналыг Ж.Фостер хүртсэн алдартай бүтээл юм. Дашрамд дуулгахад Эд Жинь гэх энэ этгээдээс сэдэвлэж дэлгэцийн цөөнгүй бүтээл гарч байжээ. Тухайлбал, “Psycho (1960)” киноны харгис баатар Норман Бэйтс, 1974 онд анхны анги нь гарч байсан “The Texas Chainsaw Massacre” буюу “Техасын хөрөөтэй алуурчин” киноны арьсан масктай алуурчин
4. Винни Пүүх & Виннипе
Хүүхэд гэлтгүй томчууд бидний хайртай дүр болох Винни Пүүх баавгай ба түүний найзуудын адал явдлыг хүүрнэдэг хүүхэлдэйн киноны гол баатарын дүр нь Лондонгийн амьтны хүрээлэнд амьдардаг байсан бяцхан эм хар баавгай Винни / Виннипегийн дүрээс сэдвэлжээ. Тэрээр 1914 онд төрсөн бөгөөд хорвоог орхитлоо буюу 1934 он хүртэл олны хайрыг татан амьтны хүрээлэндээ амьдарчээ.

5. Люүси & Мишель Фильпотс
2004 онд гарч байсан Адам Сандлер ба Дрью Берримор нарын гол дүрд нь тоглосон “50 First Date” / “Анхны 50 учрал” романтик комеди жанрын эл дэлгэцийн бүтээлд гардаг богино хугацааны ой санамж нь алдагдах “Goldfield’s Syndrome” өвчтэй дүр Люүси нь Их Британий Мишель Фильпотс гэх авто машины хоёр ч удаагийн ослын улмаас 24 цагийн богино хугацааны ой санамжтай болсон эмэгтэйгээс сэдэвлэн хийгдсэн кино юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025