Хүүдээ хятад нэр хайрлажээ

Жүжигчин Б.Хуланг өвөрлөгч орны эртэй дэр нэгтгэж, хүүтэй болсон талаар бид мэдээллэж байсан. Х-Түц” хамтлагаасаа хөөгдөж,дорвитой уран бүтээл хийхгүй яваа жүжигчин бүсгүй ийнхүү харийн бэр болсон. Түүний сонголт нь 60 гаруй настай Соёлтхүү хэмээх өвөрмонгол эр юм. Харин Монголын цуутай, сайхан бүсгүйчүүдийн нэг Б.Хуланг авч суусан өвөрлөгч эрийн тухайд нэлээд хүүхэмсэг нэгэн гэнэ. Хятад, Монгол бизнесменүүдийг холбож, бизнес жуулчлалаар мөнгө олдог Соёлтхүү нь 60 насыг хэдийнэ зооглосон ч манай урдаа барьдаг хөөрхөн бүсгүй Б.Хуланг авч суусан нь нэлээд жаатайг харуулж байгаа юм. Гэхдээ мөнгөнд нь л хууртаж суулаа гэх томъёолол Б.Хуланд зохихгүй болов уу. Ядаж л рекламанд тоглож, байгаа авъяасаа худалдаад идчих чадалтай Б.Хулан мөнгөөр дутахгүй нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр 60 настай өвөрлөгч эрд сэтгэл алдарсан гэвэл бас л итгэмгүй. Халх Монголын ханхар сайхан эрчүүд хаа сайгүй байхад өвгөрсөн өвөрлөгч эрд Б.Хулан сэтгэл алдарч явах нь юу л бол. Тэгэхдээ үр хүүхдийг нь тээж төрүүлсэнийг бодоход хайр сэтгэл гэлтэй.  “Black Morgan” хэмээх компанид ажилладаг Жавхлан гэдэг залуутай ханилж, хөөрхөн охинтой болж байсан. Ийнхүү төрөөд удаагүй жүжигчин бүсгүй эцгийн талыг дагаж хүүдээ хятад нэр хайрлажээ. Түүний энэ сонголтонд сэтгэл дундуур байгаагаа ойр дотныхон нь хэлдэг юм гэнэ лээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • bi
    songoh songohdo 60n nastai hujaatai suugaad bhda yahavde
    2013 оны 02 сарын 02 | Хариулах
  • :(
    uu xair setgeld nas xamaagvi yum bn lee bi odoo 50 xvrch bgaa Mistert durlachixsan my first man mungund boloogviee zvgeer l anx tolgoi erguuleed bsan minii veiinxnii yaridag zvuiliig yariad hehe durlachixsooon daanch ax odoo jinxeneesee bol nadaas egch xvnd uneneeesee xairtaim bilee I am a toy for him
    2013 оны 02 сарын 01 | Хариулах
  • smile
    araichde iim saihan huuhen 60 nastai uvguntei hailahdaa yahvde hairanch saihan zaluu nas
    2013 оны 02 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025