Андрей Кимийн Д.Цэрмаа

Солонгосын нэрт загвар зохион бүтээгч Андрей Кимд тоогдож, загварын агентлагт нь модель хийж, түүгээр ч барахгүй БНСУ-ын шилдэг 10 моделийн тоонд жагсаж явсан энэ бүсгүйг Д.Цэрмаа гэдэг. Алдарт цагаан хүний монгол модель хэмээх цол гуншинтай тэрээр Азийн Парис-Солонгост арваад жил загвар өмсөж, монгол бүсгүйн гоо үзэмж, авьяас чадаврыг гайхуулж явахдаа ханүг эртэй амьдрал, хувь заяагаа холбож, хөөрхөн охины ээж болсон түүхтэй. Зарим эх сурвалж алдарт “Элсэн цаг” киноны найруулагч эр Д.Цэрмаагийн нөхөр байсан гэдэг. Юутай ч дундаасаа хөөрхөн охинтой хосууд хэдэн жилийн өмнө хоёр тийш болж, модель бүсгүй европ залуутай хайрын романс хэлхэж, улмаар хамтран амьдарч Индонезэд суурьшсан гэдэг. Гэтэл гэнэтийн хагацал дайрч, модель бүсгүйн нөхөр тус улсад болсон дэлбэрэлтэд өртөж, амиа алдсан байна. Энэ явдлын дараа гүн шоконд орж, сэтгэл хямарсан модель бүсгүй харь эрчүүд хэзээ ч амьдралынх нь хань, түшиг болохгүй гэдгийг яс махаараа ойлгож, эх орондоо бүрмөсөн суурьшаад байгаа аж. Энд ирж эгэл жирийн монгол залуутай сууж, дахин хөөрхөн охин төрүүлсэн бөгөөд өнгөрсөн жил төрсөн гэхэд форм юугаа алдаагүй гоо биеийг гайхуулж “Гоёл-2013”-ыг үзэж сонирхсон юм. Аргагүй ясны модель гэдэг энэ биз ээ.  
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • photo
    oor hunii zurag tavisan baina shdee
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Амжилт хүсье Цоглог л бүсгүй байна Хүн хүссэнээрээ л амьдрах ёстой Гадны хүнтэй суух үгүй нь тухайн хүний асуудал Монгол залуусаас сэтгэлд нийцэх нь ийм боловсорсон сайхан хүүхнүүдэд өвсөн дундаас зүү олохтой адил нэг юм бодож боловсорцгоо залуусаа
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • зочин
    элсэн цаг киноны найруулагч гэж худлаа бичжээ найруулагчийнх нь харин туслах ажилтан байх шүү
    2013 оны 02 сарын 04 | Хариулах
  • aki
    butsaad zailj uzmuusain gadniihnii uvur turii damjsan sadar em
    2013 оны 02 сарын 03 | Хариулах
  • Харин чиг ХАР өвөртэй хүүхэн юм биш үү
    2013 оны 02 сарын 02 | Хариулах
  • Bolj dee Mongol zaluutaigaa suugaad
    2013 оны 02 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025