Д.Арвинтай холбоотой гомдлоор үндсэн хуулийн цэц хуралдана

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж,  Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээллийг ирүүлсэн билээ.
Энэ мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болно. УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт дахин санал хураалт явуулахдаа нийт сонгогчийн  50-иас дээш хувь нь оролцоогүй байхад тухайн санал хураалтыг хүчинтэйд тооцон МАН-аас нэр дэвшигч Д.Арвинг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, УИХ-д өргөн мэдүүлсэн Сонгуулийн ерөнхий хорооны дээрх тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2,  Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн  хэмээн үзэж ийнхүү нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025