Загвар өмсөгч С.Төгс амаржиж охинтой болжээ.

Өвөрмөц төрх, шийдэмгий алхаагаараа загварын ертөнцөд хүчтэй орж ирсэн загвар өмсөгч С.Төгс 2013,01,30 ны шөнө амаржиж 3 кг бяцхан охинтой болжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн Facebook хуудаснаа тавьж энэхүү баяраа Facebook-ийн найзуудтайгаа хуваалцсан байна. Тэгвэл энэ сайхан бүсгүйн найз залууг Эрдэнэцогт гэдэг бөгөөд мөн л загвар өмсөгч сайхан залуу. Монголд төдийгүй Германы “IZAIO” агентлагтай хамтран Берлиний загвар долоо хоногт оролцож байсан чадварлаг загвар өмсөгч  бүсгүй маань ийн “ээж” хэмээх эрхэм алдрыг зүүх боллоо. Ийнхүү загварын сайхан хосууд анхны үрээ өлгийдөн авлаа. Хосуудынхаа гэр бүлд аз жаргал хүсэе!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025