Илт давуугаар ялж байна

Өчигдөр Спортын төв ордонд боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 39 дэх удаагийн тэмцээний нээлтийн ёслол болсон. Зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит энэхүү тэмцээнд 28 байгууллагын 208 тамирчин эрэгтэй 10, эмэгтэй гурван жингийн ангилалд өрсөлдөх юм.
Нээлтийн анхны тулааныг Лондонгийн олимпийн баатруудын нэг, гавьяат тамирчин Н.Төгсцогт 56 кг-д өрсөлдөн тэмцээнийг эхлүүлсэн юм. Эхний  тулаанд Н.Төгсцогт өрсөлдөгчөө илт давуугаар хожсон бөгөөд тус тэмцээний аваргууд ирэх ням гаригт тодорно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025